Баллон д’Ор: Роналдод ганцхан л амбиц бий

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

Баллон д’Ор: Роналдод ганцхан л амбиц бий

Баллон д’Ор: Роналдод ганцхан л амбиц бий

Баллон д’Ор буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог алтан бөмбөгийн эзэн өнөөдөр/2021.11.29/ Парис хотноо тодорно. Өнгөрсөн жил цар тахлын улмаас хойшилсон энэхүү арга хэмжээ энэ жил олны анхаарлыг илүүтэйгээр татаж байна.

Алтан бөмбөгийн төлөө өрсөлдөх 30 хүний нэрс тодорсон хэдий ч мэргэжилтнүүд гол өрсөлдөөн тав хүний дунд өрнөнө гэж үзэж байна. Тодруулбал, Копа Америкад түрүүлсэн Лионель Месси, өнгөрсөн жил алтан бөмбөг хүртэх байсан Роберт Левандовски, Европт ноёрхсон Жоржиньо, Челсигийн үнсгэлжингийн үлгэрийн гол эзэн Н’коло Канте, Месситэй зэрэгцэх хүсэлтэй Кристиано Роналдо гэсэн таван нэрс бий.

Спорт бооцооны газруудын гаргасан магадлалаар Лионель Месси долоо дахь алтан бөмбөгөө хүртэх магадлал хамгийн өндөр байгаа бол түүний араас Левандовски, Жоржиньо, Салах, Бензема нар удаалж байна.

Энэ өдөр мөн шилдэг залуу хөлбөмбөгчин, шилдэг хаалгач, шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин тодорно.

Баллон д’Орын эзнийг “France Football”-аас тодруулдаг бөгөөд тус сэтгүүлийн ерөнхий редактор Паскаль Ферре энэ жилийн ялагчийг мэдэж байгаа цорын ганц хүн гэнэ.

Тэрбээр ярихдаа “Энэ миний удирдан явуулах зургаа дахь Баллон д’Орын арга хэмжээ. Одоохондоо хариу задруулж алдаа хийгээгүй л байна.  Би одоог хүртэл хэнд ч ялагчийн нэрийг хэлээгүй. Манай хамт олон сүүлийн нэг жил гаруйн хугацаанд мянга гаруй тоглолт үзсэн” гэжээ. Харин Месси, Роналдо хоёрын талаар ярихдаа “Роналдод ганцхан л амбиц бий. Тэр нь Мессигээс илүү олон алтан бөмбөгтэй зодог тайлах. Тэрийгээ ч надад хэлж байсан. Энэ шагналыг хүртсэн хүнд их хэмжээний мөнгө очихгүй ч нэр нь түүхэнд үлдэнэ. Месси, Роналдо хоёрын хувьд санал хураалт явагддаг ес, аравдугаар саруудад маш олон гоол оруулдаг. Энэ бол тохиолдол биш л дээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж