Эгийн голын УЦС-ыг барихын өмнө франц компани судалгаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

Эгийн голын УЦС-ыг барихын өмнө франц компани судалгаа хийнэ

Эгийн голын УЦС-ыг барихын өмнө франц компани судалгаа хийнэ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Урьдчилсан комиссын хуралдаанд Эрчим хүчний яамнаас дөрвөн асуудал оруулсан. Дулааны цахилгаан станц 2, 3-ын өргөтгөл дээр хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. ОХУ-аас авдаг эрчим хүчний чадлын дээд хэмжээг 100 мВт-аар нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн бага, дунд усан цахилгаан станц дээр хамтарч ажиллах саналаа хүргүүлсэн.

Монголын талаас үеийн үед Сэлэнгэ мөрөнд цутгадаг Эгийн гол дээр усан цахилгаан станц барих асуудлыг тавьдаг. ОХУ-аас байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж, дараа нь хамтарч ажиллах боломжтой гэдэг хариуг өгч байгаа.

Хамгийн сүүлд бид Эгийн гол дээр биологийн олон зүйлтэд усан цахилгаан станц барьсан тохиолдолд Байгаль нуурт цутгадаг бусад голд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн судалгааны ажил хийх хүсэлтийг тавьсан. Бид энэ судалгааг хийлгэхээр олон улсын нээлттэй тендер зарлаж, энэ чиглэлээр олон жилийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай Францын компанийг шалгаруулсан. Судалгааны ажлыг хийж байна. Үнэлгээний ажил ирэх оны долдугаар сард дуусна. Бид төлөвлөгөөг гаргаж, ОХУ болон Дэлхийн өвийн санд хүргүүлнэ. Үүний дараа асуудлыг эргэн ярилцах боломжтой.

Ховд гол дотогшоо урсацтай учраас Монгол Улс бие даан шийдвэр гаргана. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүх асуудал шийдэгдсэн. Ирэх 2022 оны дөрөвдүгээр сард барилга угсралтын ажил эхэлнэ. Энэ төсөл заавал хэрэгжих ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж