Япон гадаадын иргэдэд хилээ хаалаа | News.MN

Япон гадаадын иргэдэд хилээ хаалаа

Япон гадаадын иргэдэд хилээ хаалаа

Япон гадаадын иргэдэд хилээ хаалаа

Япон улс нь цар тахлын "омикрон" хувилбарын тархалт нэмэгдэж буйгаас сэрэмжлэн бизнес аялал, гадаадын сурагчид, дадлагажигчид зэрэг гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөж буйгаа өнөөдөр (2021.11.29) зарлалаа. Гэхдээ хилийн хориг нь Японд буцан ирж буй  гадаадын оршин суугчид болон тус улсын иргэдэд хамаарахгүй аж. Гадаадын иргэдийг хүлээж авахгүй байх шийдвэрийг өнөөдөр үдэд Японы ерөнхий сайд Фүмио Кишида танилцуулах гэнэ.

Япон нь жил орчмын хугацаанд хилээ хаасны эцэст арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн гадаадын оюутнууд, техникийн дадлагажигчдийг хүлээн авч эхэлсэн юм. Ингэхдээ тэднийг хил нэвтрэхээс 10 хоногийн өмнө вакцинд хамрагдах, ирснийхээ дараа 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах зэрэг журмыг танилцуулсан.

Гэвч гүйцэт судлагдаагүй "омикрон" хувилбарын халдвараас шалтгаалан ийнхүү дахин хилээ хаахад хүрчээ. Энэ мэдээлэл нь гадаадын оюутан сурагчдад тун таагүй мэдээлэл төдийгүй, тус улсад очихоор олон тооны баримт бичиг цуглуулсан гадаадын иргэдэд хүндрэл үүсгэж байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 66.181.160.20

Маш зөв

Avatar

Зочин 2021-11-29 103.80.210.183

зөв зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж