Д.Сумъяабазар: Ирэх сарын 15-наас шар бүс рүү шилжинэ | News.MN

Д.Сумъяабазар: Ирэх сарын 15-наас шар бүс рүү шилжинэ

Д.Сумъяабазар: Ирэх сарын 15-наас шар бүс рүү шилжинэ

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх оноос бизнесийн орчныг чөлөөтэй болгох тухай өмнө нь мэдэгдсэн. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандартыг хүчингүй болгох, цахимаар зөвшөөрөл олгох зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.11.29/ мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг нэг болгох, нийслэлийнхэнд зөв мэдээллийг өгөх боломжийг нээж байна. Бүх зүйл нээлттэй байх ёстой. Хотын ажил бол амаргүй ажил. Тэр дундаа эрхзүйтэй уялдсан төсөв санхүүгийн асуудал, 30 жилийн гажуудлыг богино хугацаанд засч залруулахаар ажиллаж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд төрийн захиргааны байгууллагуудын хүнд суртал нэрмээс болдог. Үүнийг өөрчлөх чиглэлээр бид ажиллаж байна.

Ялангуяа цар тахлын эсрэг нийслэлчүүд гуравдугаар тунд хамрагдаж, халдвар авсан тохиолдолд хүндрэлгүй давж гарахыг уриалж байна. Хүнд суртал гаргасан, иргэдийг чирэгдүүлсэн төрийн захиргааны алба хаагчдад захиргааны арга хэмжээ авч байна.

Арванхоёрдугаар сарын 15-нд шар бүс рүү орно. Аж ахуйн нэгжүүдэд ажиллах таатай орчныг бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлогоор ажиллана.

Мөн нийтийн эдэлбэр газраас сөөм газрыг ч алдахгүй гэдгийг онцолъё

УЛААНБААТАРТ НЭМЖ ХОРООД БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөх.  Өмнө нь С.Амарсайхан даргын үед цуцалсан газруудыг эргүүлэн олгосон мэт ташаа мэдээлэл санаатай тарааж байна гэж ойлгосон. Залруулж хэлэхэд, цуцалсан газрыг дахин олгоогүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Тэрбум мод" төсөлтэй уялдуулан нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлнэ. Энэ бол нийслэлийн удирдлага баг хамт олны эрхэм зорилго. Иймд шүүхийн шийдвэрүүд эхнээсээ гарч, бид ялаж байна. Биднийг хувьд  нийтийн газрыг нүдний цөцгий мэт хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр нийтийн эдэлбэр газар бол нийтийнх байх ёстой.

Үүнээс гадна нийслэлд нэмж хороод барих асуудал маргаан ч дагуулж байгаа. Төрийн бодлого шийдвэрийг хороод иргэддээ түргэн шуурхай хүргэх хэрэгтэй. Улаанбаатарт жилд  орон нутгаас 35 мянган хүн  ажил амьдралаа залгуулахаар ирж байна. Үүнээс болоод нийслэлд 15-30 мянга хүртэл хүн амтай 57 гаруй хороо байна. Хүн амын хэт их нягтаршлаас үүдэн зарим төрийн үйлчилгээ доголддог. Ийм гомдол ч иргэдээс тасардаггүй. Тиймээс бид нэг хороонд дунджаар 10-15 мянган иргэн байх зохицуулалт хийхээс өөр аргагүй.

Цаашид Улаанбаатар хот есөн дүүргээ хуваана. Үүнийг УИХ дээр ярих байх.  Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэг 340 мянга, Баянзүрх дүүрэг 400 мянга орчим хүн амтай. Эдгээр дүүргийг УИХ-аар хэлэлцүүлж, хувааж асуудлыг ярих байх.

Түгжрэлийг бууруулах тухай Ажлын хэсгийнхэн дараах мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар түгжрэлийг бууруулах ажил судалгаа, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээ гэсэн үе шаттай үргэлжилж байна. 2020-2022 оноос томохон бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ жилээс 1800 метр гүүрний ажлын бүтээн байгуулалт,  хөнгөн галт тэргийн суурь судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, зогсоол уулзвар, шинэчлэлт явган зам, дугуйн замын зураг төслийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн шугам сүлжээ, ногоон байгууламж, үерийн далан гэх мэт ажлын зураг төсөл нь нэгэн цогц арга хэмжээ болохыг холбогдох албаны хүн мэдээлэв.

Мөн сүүлийн үед олныг талцуулж буй Богд Зонховатай холбоотой асуудлаар Нийслэлийн ЗДТГ-аас  Тасганы овоо орчмын хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө 2004 онд Бурхан багшийн дүр, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгагдсан бол  бол 2007 онд Гандантэгчинлэн хийд орчимд Ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Эдгээр хоёр ерөнхий төлөвлөгөөг нэгтгэж “Түүх шашин соёлын цогцолбор”  буюу аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөсөн байна. Засгийн газар, Соёлын яамны хүсэлтийн дагуу архитектур зураг төсөл нь батлагдсан бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй байсан гэж мэдээлэв.

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар:

-Төсөл хөтөлбөрүүд нь нэг цогц арга хэмжээ бол хэрэгжинэ. Өндөр хүчдэлүүдийг зайлуулах ажлууд ч орно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох хоёр том өндөр хүчдэлийн шугамыг 11 метрийн дээгүүр  өндөрсгөнө. Үүний тулд судалгаа, зардал мөнгө заавал гарна. Зардал мөнгөгүй төсөл хөтөлбөр бүтэхгүй шүү дээ. Сошиалаар  бидний зөвлөгөөг  ав гэж хүнийг харлуулдаг гутаан доромжилдог болсон. Тэдэнд ямар судалгаа байдаг юм. Бид бол мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн багтай судалгааг хийж олон нийтэд зөв мессеж өгч ажиллах ёстой. Иймд зарим шүүмжлэлээс айхгүй. Зоригтойгоор зарим ажлаа хийгээд л гарна. Бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй гол асуудал нь төрийн хүнд суртал  гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчийн асуултад дараах тайлбарыг өглөө.

Нийслэлийн ажлыг улс төржүүлдэг гэлээ. Нууц биш бол нэрийг нь зарлаж болох уу?

-Ажил гацаад УИХ-ын гишүүн олон байгаа.

Нэрийг нь зарлана уу?

-Заавал нэрийг нь хэлэх үү. Би зарламааргүй байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын Худалдан авах ажиллагааны газарт маш олон маргаан байна. Энэ асуудлаар тус газар луу холбогдоод мэдэж болно. Ер нь дугуйн замаас авхуулаад хот нийтийн аж ахуйтай холбогох бүх асуудалд маргаан гардаг. Аж ахуйн нэгжүүдийн хооронд их маргаан гардаг юм уу, аль эсвэл төсөвт өртгөө нэмэх шуналтай болсон эсэхийг нь мэдэхгүй. Тиймээс би улстөрчдийг нэр зааж хэлэхгүй. Хоёрдугаарт, улс төр дэндүү их оролцоотой байгаа нь үнэн гэлээ.

Бизнесийн байгууллагатай холбоотой төрийн хүнд  суртлын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Улаанбаатар хотын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Үндэсний аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаарддаг хуульд зааснаас бусад бүх төрлийн зөвшөөрөл. Үүнд  42 байгууллагын 600 орчим үйлчилгээнд судалгаа хийж байна. Иймд хуульд зааснаас бусдыг нь хүчингүй болгох. Хүнд суртал шат дамжлага бий болгож буй захиргааны хэм хэмжээг хүчингүй болгоно. Дээрх дурдсан 600 үйлчилгээ бол зөвхөн мөсөн уулын орой. Жишээ нь, худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд дөрвөн төрлийн байгууллагаас зөвшөөрөл авдаг. Иргэд зөвшөөрөл авахын тулд маш их бичиг баримт бүрдүүлдэг, 10-14 хоног алддаг. Захиргааны аливаа үндсэн үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх ёстой. Зорилго хангасан үр нөлөөтэй байх ёстой. Энэ зарчмыг зөвшөөрөл олгож буй байгууллагууд хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тиймээс иргэдтэй хамтран төрийн хүнд суртлыг үгүй болгоно” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2021-11-29 192.82.70.243

Hudlaa shaagaal uchigdr gehed manai restran der neg tsagdaa orj ireel bas baahan esun joriin uym neheel hudlaa shgaal davhar huviin erh yambaaraa teknees us undaa goridool vnen uln shaasn.

Avatar

Зочин 2021-11-29 59.153.86.19

Улиг болтол ярьж бна хийж эхлээгүй байтал хугацаа нь дуусахнээ

Avatar

Зочин 2021-11-29 192.82.70.250

Омикрон ороод ирвэл яах болж бнаа

Avatar

Зочин 2021-11-29 150.129.141.81

Үнэн сонин гар.Монголд заавал тэнэг,хулгайч дарга болох бичигдээгүй хууль би болж.Өөр улсад бол аль хэдийн ял аваад нөгөө газар байгаа.Наад тэнэгээсээ Эрдэнэт үйлдвэр,таван толгой,НД,ЭМСангийн мөнгөө аваач Оюунэрдэнэ,Нямбаатар нараа.

Avatar

Зочин 2021-11-29 202.126.88.148

Хайран дөрвөн жил,

Avatar

Зочин 2021-11-29 103.80.210.183

энэ малны төлөө харамсах биш монгол улсын төлөө гашуудмаар юм. энэ малыг махлаад идэх махан идэштэн байгаа л байх

Avatar

Зочин 2021-11-29 202.126.88.148

Хийж байнаа юм байхгүй. Худлаа ярихаас цаашгүй БӨХ дөө.

Avatar

Зочин 2021-11-29 66.181.191.129

Хорооны тооноос биш тэнд ажиллаж байгаа ажилтнуудын чадвараас үйлчилгээ хамаарна. Өнөө цахим монгол яасан бэ?

Avatar

Зочин 2021-11-29 66.181.185.52

Энэ тэнэгийг МАН нам нь татаж аваач. Эргүүтээд байх юм

Avatar

Зочин 2021-11-29 202.131.243.186

Зөв өө зөв. Дельта гарлаа гэнгүүт тэхээс тэгэж байгаам шиг Энэтхэгээс нь хүмүүс авчирсан шиг африкаас амьтан хүн авчрахгүй байвал сайн байна шүү аан бас тэр олон зөвшөөрөл лицензээ 70% багасгах хэрэгтэй. Төр өөртөө байгаа мэдээллийг заавал хувь хүнээс шаарддаг аа болих хэрэгтэй. Жишээ нь иргэний үнэмлэхийн хуулбар энтр ч гэх шиг.

Avatar

Зочин 2021-11-29 202.55.188.109

Хееш чи тэр дампуу Ундэсний Херенге Оруулалтын банкандаа хийсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөг, "Эрдэнэс Тавантолгой"-н 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөгийг терд нь гаргаж егеечээ муу луйварчин минь. Бас тэр Монголын циркийг буцааж ег муу ухэж далд орж байхдаа таарсан луйварчин

Avatar

оюутан 2021-11-29 139.5.219.251

Аргагаүй шүү дээ, энэ бөхөд маш аюултай, мутацлагдсан вирус гарсан гэдгийг ойлгуулах гэж нэг сар болно, энэ бөх чинь гадны улсууд хилээ хааж байхад эсрэгээр нь хилээ цэлийтэл нээгээд зогсож байх жишээний л бөх шүү дээ, шийдвэр гаргагч бөхөө гэж 1.3 сая хүний заяа мэдэж дээ, тархи нь сайн ажилладаг хүмүүсээ үзэн ядаж булчин нь сайн ажилладаг хүмүүсээ шүтдэг улсууд чинь нэг талдаа их амар юмаа, аз мэдэг

Avatar

Зочин 2021-11-29 59.153.85.206

Нөхцөл байдлаа ажиглахгүй эргүү мал юмдаа. Дэлхийгээс арай өөрөөр яваад байна уу?

Avatar

Зочин 2021-11-29 103.80.210.183

буруу ишилсэн сүх шүү дээ. эрхийн балай эргүү тэнэг хүн л дээ. ямар сайндаа муйхараар нэг юм уол авч дээ

Avatar

зочин 2021-11-29 103.87.255.66

юугаа хуцаад байгаан бэ. шинэ вирус гараад байхад ингэж иргүүтэж байгаад өмнөх алдаад баахан хорио тависан байж. Дахиад залгай орхиод дахиад хаах уу. иргэдийн буруу болгоод ИЙМ ЮМ ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ АЖИЛЛАА ӨГ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Avatar

zochin 2021-11-29 192.82.75.84

kkk,ene nohor monch ikh alialna shu,ug ni bohiin dasgaljuulagch l baival taarah nohor do

Avatar

Зочин 2021-11-29 72.196.192.250

Chi uuriigee Erunhii Said gej zvvdleegvi biz dee ! Buhchvvd iim l mangar amitad, chinii meddeg dangiin jaa bishee !

Avatar

Зочин 2021-11-29 103.57.94.189

ОМИКРОН ГАРЧЛАА . АМАА МЭД

Avatar

Зочин 2021-11-29 66.181.185.127

энэ юугаа мэддийн УОК мэднэ шүү

Avatar

zochin 2021-11-29 64.119.25.42

mash zuv demjij bna ajiliin undur amjilt hvsey ovoo hvn shig shiidver gargadag hvn shv

Avatar

Зочин 2021-11-29 66.181.185.127

энэ юугаа мэддийн УОК мэднэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж