“Өвлийн олимпод оролцох баг, тамирчдын хувцас бэлэн болоогүй” | News.MN

“Өвлийн олимпод оролцох баг, тамирчдын хувцас бэлэн болоогүй”

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

“Өвлийн олимпод оролцох баг, тамирчдын хувцас бэлэн болоогүй”

“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг, тамирчдын хувцас олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулав. Олимпийн баг, тамирчдын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч “Michel & Amazonka” компани урлаж буй. Өнгөрсөн долоо хоногт загварын шоуны үеэр өвлийн олимпод оролцох баг, тамирчдын хувцасны загварыг танилцуулсан юм.

Энэ талаар “Michel & Amazonka” компаниас тодруулахад “Өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцох Монголын баг, тамирчдын хувцас хараахан бэлэн болоогүй. Бид эхний коллекци гаргаж, загварын шоуны үеэр танилцуулсан. Ерөнхийдөө хувцасны загварууд нь бэлэн болсон” гэв.

"ТАМИРЧИД ОЛИМПИЙН НЭЭЛТ, ХААЛТАД ОРОЛЦОХДОО ҮНДЭСНИЙ ДЭЭЛЭЭ ӨМСӨНӨ"

Монголын Үндэсний олимпийн хорооноос тодруулахад “Монголын Үндэсний олимпийн хорооноос “Michel & Amazonka” компанитай хамтран “Токио-2020” зуны олимпод оролцох баг, тамирчдын хувцсыг үйлдвэрлэх гэрээ байгуулсан. Уг брэнд өнгөрсөн долоо хоногт загварын шоугаа танилцуулсан юм билээ. Манай хорооноос нийт 13 төрлийн хувцас захиалсан. Монголын баг, тамирчид маань олимпийн нээлт, хаалтад оролцохдоо үндэсний дээлээ өмсөнө. Өнгө нь хар хөх өнгөтэй, өлзий хээтэй, хиймэл хурганы арьсан дотортой байна.

Өдөр тутамдаа куртик, өмд, цамц буюу бэлтгэлийн хувцас, малгай, бээлий, ороолт зэргийг өмсөх юм. Харин гуталны загвартай танилцаагүй байна. Олимпод оролцох тамирчдын хувцасны төсөв эцсийн байдлаар шийдэгдээгүй байна. Загваруудаа танилцуулж, Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн шийднэ” гэдэг хариултыг өглөө.

Өнгөрсөн 2019 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 59 дүгээр тогтоол баталсан. Улмаар Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг тодорхойлохоор загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан.

Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Michel & Amazonka” компанийн ирүүлсэн загвар шалгарсан юм. Тус компани нь зуны олимпийн нээлт, хаалтын ёслолын болон спортын хувцас үйлдвэрлэх эрх авсан. Үүний дагуу "Токио-2020" олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг зарцуулж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 103.57.95.238

Nomads xuvtsas baina. Xuurxun xurgachin, a duuchin xaragdaj baina. Kkk

Avatar

Ulmedeh 2021-11-29 73.59.84.220

Uuliin oroid 2hun honi hariulaad yavj bn bas bolohgui coliin shar uglachij ha ha ha Monhiin zaluu hatagtaig hench bish bolgochij Odko egchee yah gej iim hog omsov

Avatar

Erguu amazonka 2021-11-29 73.59.84.220

Naad zavaan deelencer chin Odgereliig gutaaj bn Erguu malnuudaa oligtoi zagvar zohiochih hun baidagguimu zahiin chavganc ch naadahnaas chin deer yum hiichin Amazonka iim baliar yum hiihee boli Zuni olimpiin huvcas gej hormoi oshigchson neg baliar yum haragdsan

Avatar

Зочин 2021-11-29 59.153.115.90

Сайхан л харагдаж байна. Ямар ч гутал өмссөн яадаг юм. Тэгж яривал хром чинь орос гутал. Хүүхнүүд сандаал дээр дээл өмсөж л байдаг. Эрчүүд пүүз ботинк дээр дээл өмсөхөд юу нь болохгүй гэж. Заавал урт түрийтэй гутал өмсөнө гэдгээс болоод залуучууд дээл өмсөхгүй байна. Өмсөхгүй бол устана.

Avatar

Заагч 2021-11-29 202.9.46.117

Хог вирус хятадад очих шаардлага алга баймаар юм бас л айхтар хятад вирус нь дагаад ирнэ болио Монголчуудаа хайран зардал хар вирус хятадад вирус л иднэ дэмий дээ манайхан.

Avatar

Зочин 2021-11-29 139.5.219.26

Өвлийн олимп нь хувцасны уралдаан юм уу?

Avatar

Зочин 2021-11-29 202.126.88.58

Ёстой таалагдсангүй. Спортын арга хэмжээ гэхэд ийм сонин биeнд тохироогүй хувцас өмсөх гэжүү

Avatar

Зочин 2021-11-29 66.181.185.118

Дуртайгаа л ярь.бээжингийн олимпод манай баг хятадын эмэгтэй багийн хувцастай яг адил хувцастай байсан шүү.Одоо өвөрлөгч хувцас өмсөх нь ээ.Санаатай л биз дээ. Тэр компанид хэлчих хүн,сэтгүүлч алга уу?

Avatar

Зочин 2021-11-29 202.55.188.93

Huragnii arisaa bolchihvol l bolooshdee hee huar ni goy l bnale

Avatar

Хотын уугуул иргэн 2021-11-29 66.181.178.113

Шал тэнэг хувцас… Гадныхан биднийг бүдүүлэг, үхэр малтайгаа дунд зууны амьдарлаар амьдарч буй улс гэж төсөөлдөг. Энэ төсөөллийг нь бид улам бүр нотлох гэж байгаа юм шиг ийм балай хувцас өмсөж нүдний булай болмооргүй байна. Орчин үеийн тод өнгиийн загвар баймаар байна. 1-2 үндэсний элемент орсон. Хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгост болсон өвлийн олимпод оролцсон манай хувцас гэж тас хар урт зузаан цув шиг аймаар юм байсан. Ямар ОРКууд ийм сонголт хийдэг байна

Avatar

Зочин 2021-11-29 76.126.58.204

Baahan olymp gej surjignej baihaar ediin zasgaa saijruulmaariin.. Yaduurlaas garmaariin

Avatar

Зочин 2021-11-29 202.126.89.59

Нэг л биш ээ арай богино баймаар ч юм шиг олны дунд хормойд нь хөл орооцолдоод уначих юм шиг харагдаад байна доо

Avatar

Зочин 2021-11-29 122.201.21.216

Европ хувцсаа өмсөж, азид ардчилсан улс гэдгээ харуул даа

Avatar

Болормаа 2021-11-29 172.58.141.54

Ene egch duus misheeL amazonkA 2 zagvaraa gargadag yum uu? Minii xarj baigaachlan tedend uuregddeg yum bish uu! Yaj ch bodson .Mongol zagvariinhnii setgelgee bish l baina da! Kitadiin elchingiinhenhen uvurMongol shig bolgoj haragduulnaa gej zandarchdee gemeer!

Avatar

Уншигч 2021-11-29 59.153.113.187

Хүннү монгол дээлээ өмсөхгүй юм бол бусад нь хэрэггүй, хятадын нэг муж шиг харагдахын л нэмэр болно шүү.

Avatar

Болормаа 2021-11-29 172.58.141.54

Hunnu deeliin enger chini amerik hyatad japanii tserguudiig zugaatsuulagch udmiin solongos udmiin enger sultai huuhnuudtei udmiin huvtsasny zagvar haragdahgui baina uu ain!

Avatar

Зочин 2021-11-29 202.126.90.100

Boljil baina shuudee.tegeed bakal umsguh gee yu .

Avatar

МОНГОЛ УЛСАД 4-Р ТУНГИЙН ВАКИНЫ НӨӨЦ БИЙ ЮУ ??? 2021-11-29 202.126.89.235

ДЭЛХИЙ ЁРТӨНЦ Ч ӨВЛИЙН ОЛИМП МАНАТАЙ БНАДООО…..ЭНЭ ӨВӨЛ, ИРЭХ ХАВАР Ч ХАТУУХАН ХҮНДХЭН ӨНГӨРӨХ ЯНЗТАЙ БОЛООД ЯВЛАА….

Avatar

UB man 2021-11-29 202.131.233.5

манж дээл шүү дээ. Түүхчдээсээ асуугаачээ

Avatar

zzz 2021-11-29 203.217.139.240

amerik tsergiin gutal umschee bas

Avatar

иргэн 2021-11-29 202.131.227.82

болиод өгөөч ээ, Монгол дээлийг үнэхээр гутаасан байна. Ялангуяа эмэгтэй дээл. Гутал нь монгол дээлийн утга учрыг алдагдууллаа.

Avatar

ЗА 2021-11-29 202.21.108.135

МОДА ГЭДЭГ ЮМ

Avatar

Зочин 2021-11-29 89.2.74.61

Тамирчдын, ялангуяа олимпийн еслолын үеийн хувцас шиг харагдахгүй байна. Хурганд явдаг хүүхдийн хувцас шиг л харагдаж байна

Avatar

зочин 2021-11-29 150.129.142.93

Өнгө ерөөсөө болохгүй муухай байна. Хятад маягийн хар өнгө зуны олимпод бас л өмссөн. Хятадын колони болохыг хүсэгч нөхдүүд загьарыг гаргаад байна гэж харж байна. Өнгөлөг ядаж цэнхэр байж болдоггүй юмуу. Нэг л их бараан барайсан юм байх юм.

Avatar

зочин 2021-11-29 150.129.142.93

хар хөх шүү.хөх гэдгийг хаячихаж

Avatar

№1 2021-11-29 64.119.25.186

Их л зүгээр загвар байна ш дээ… Энэ пялдага, цүнх баригч нар сошиалаар ажлаа хийхээ больмоор юм. Жаахан сэвэлзэнгүүт л шүүрч аваад л бэлэн болоогүй ч гэх шиг. Хийвэл хийсэн шиг хий, үгүй бол зайгаа тавиад өгөөчээ

Avatar

Зочин 2021-11-29 122.201.22.195

Мандах төрийн малгай гэдэг юм. Энэ нэг хар түвд малгайны сэгээ больмоор юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж