Оросын 27 дипломатчийг АНУ-аас явахыг шаарджээ | News.MN

Оросын 27 дипломатчийг АНУ-аас явахыг шаарджээ

Оросын 27 дипломатчийг АНУ-аас явахыг шаарджээ

Оросын 27 дипломатчийг АНУ-аас явахыг шаарджээ

Оросын 27 дипломатч болон тэдний гэр бүлийг нэгдүгээр сарын 30 гэхэд АНУ-аас явуулах болсон тухай ОХУ-аас тус  улсад суугаа Элчин сайд мэдэгдлээ.

“Манай дипломатчид хөөгдөөд байна. Нийт 27 дипломатч болон тэдний гэр бүлийг хамарсан маш олон нөхөд минь нэгдүгээр сарын 30 гэхэд АНУ-ыг орхих шаардлагатай боллоо. Ингэснээр бидэнд ажиллах хүчний ноцтой хомсдол үүсээд байна” гэж Элчин сайд Анатолий Антанов "Soloviev live"-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

2016 оноос хойш хоёр орны харилцаа муудах тоолонд тодорхой тооны хүмүүсийг гаргасаар Оросын 100 гаруй дипломатч гэр бүлийн хамт нутаг буцаж байжээ. “НҮБ-д суугаа Оросын төлөөлөгчийн газрын ажилтнуудыг оролцуулаад өнөөдрийн байдлаар нийт 200 орчим дипломатч АНУ-д ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна” гэж Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мариа Захарова мэдэгдэв.

Нөгөө талд Орос дахь АНУ-ын төлөөлөгчийн газрын ажилтнууд 2017 онд хэд хэдэн удаа хөөгдөж, хориг тавиулсаны эцэст 1200-аас 120 болтлоо буурч байжээ.

Москва дахь АНУ-ын элчин сайдын яам энэ онд дипломат бус виз олголтоо зогсоосон ба Оросуудыг гуравдагч орны үүднээс виз мэдүүлдэг “Орон гэргүй үндэстэн” ангилалд оруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 103.26.194.127

Дутуу а.лсан могой мэт оросыг орхиж болохгүй. 1991 онд Зөвлөлтийг 15 болж тарахад дараа нь ОХУ баахан эдийн засгийн тусламж дэмжлэг өгч байхаар эсргээр ОХУ-г 40 хэсэг болгож тастах ёстой байсын. Хэрэв тэгсэн бол өнөөдрийн харанхуйн эзэнт гүрэн орос хар муу ажлаа хийж чадахгүй байх байлаа.

Avatar

Оноч 2021-11-29 66.181.160.29

ОХУ угаасаа хоригт л бна доо. Тэгээд ч өнгөрсөн 70 жил хоригт байхдаа дээр байсан гэж яриад эхэлсэн шүү дээ. Хоригийн сайн тал бас байдаг л юм. Үндэсний үйлдвэрлэлээ өндийлгөх боломж олгодог. Ялангуяа, сайн ч муу ч өөрийн үйлдвэрлэл байдаг бол бараг тэр нь дээр шахуу юм билээ. лангуун дээр гадаад эрээн мяраан бараа байлгах нь 2 дахь асуудал.

Avatar

Оноч 2021-11-29 66.181.160.29

Өөрийн үндэсний үйлдвэрлэл нь гадаадын ижил үйлдвэртэй өрсөлдөх чадвартай харилцан экспорт хийж байвал тэгээд нээж чөлөөт худалдаанд шилжиж болно. Өгөх юм гүй байж чөлөөт худалдаа хийж болохгүй. шууд эзлэгдэнэ биздээ.

Avatar

Зочин 2021-11-29 192.82.86.240

Америктай сөргөлдөж байгаад орос нэг өдөр ахиад эдийн засгийн хямралд орно шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж