Оросын 27 дипломатч болон тэдний гэр бүлийг нэгдүгээр сарын 30 гэхэд АНУ-аас явуулах болсон тухай ОХУ-аас тус улсад суугаа Элчин сайд мэдэгдлээ.
“Манай дипломатчид хөөгдөөд байна. Нийт 27 дипломатч болон тэдний гэр бүлийг хамарсан маш олон нөхөд минь нэгдүгээр сарын 30 гэхэд АНУ-ыг орхих шаардлагатай боллоо. Ингэснээр бидэнд ажиллах хүчний ноцтой хомсдол үүсээд байна” гэж Элчин сайд Анатолий Антанов "Soloviev live"-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
2016 оноос хойш хоёр орны харилцаа муудах тоолонд тодорхой тооны хүмүүсийг гаргасаар Оросын 100 гаруй дипломатч гэр бүлийн хамт нутаг буцаж байжээ. “НҮБ-д суугаа Оросын төлөөлөгчийн газрын ажилтнуудыг оролцуулаад өнөөдрийн байдлаар нийт 200 орчим дипломатч АНУ-д ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна” гэж Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мариа Захарова мэдэгдэв.
Нөгөө талд Орос дахь АНУ-ын төлөөлөгчийн газрын ажилтнууд 2017 онд хэд хэдэн удаа хөөгдөж, хориг тавиулсаны эцэст 1200-аас 120 болтлоо буурч байжээ.
Москва дахь АНУ-ын элчин сайдын яам энэ онд дипломат бус виз олголтоо зогсоосон ба Оросуудыг гуравдагч орны үүднээс виз мэдүүлдэг “Орон гэргүй үндэстэн” ангилалд оруулсан байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ