"Цээжлэх, давтах гэж мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал" | News.MN

"Цээжлэх, давтах гэж мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

"Цээжлэх, давтах гэж мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

Ерөнхий боловсролын сургуульд ашиглаж буй сурах бичгүүдийг 45 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаан сарын турш судалсан талаар өмнө мэдээлсэн билээ.

Тус баг нийт 174 сурах бичигт дүн шинжилгээ хийхдээ агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан бөгөөд тайлангаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч байх биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой.

Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулахыг зөвлөж, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг сануулав.

Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбож тайлбарлаж байлаа. Мөн дараагийн шатанд тайлангийн хүрээнд сурах бичгийг журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллахаар болжээ.

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 64.119.18.67

Амьдралд ойрхон жишээгээр тайлбарлан ойлгуулах, хөдөлмөрийн хичээлд амьдралд ойр зүйлийг хийхийг заах (завь, пуужин, нэхмэл хэрээс оёх биш), билоги болон бусад бүх хичээл дээр хэт нарийн эмчийн түвшний зүйл заадгаа болих, инженерийн ухаанд дөртэй болгох.

Avatar

Зочин 2021-11-29 103.229.122.3

ЗтБоловсрол ингэж унахад 20 гучин жиоээр хувь намрээ оруулсан хүмүүс нь эргээд одоогийн сайддаа боловсрол болохоо байжээ гэсэн тайлан тавиад буйг ву гэж ойлгох вэ . Хошин шог цаашаа. Ийм байхад юм сайн болж өөрчлөгдөхгүй нь мэдээж. Сайд ч гэнэн юмуу Тэ1 бол арай биш баймаарын хк

Avatar

ТҮМНИЙ НЭГ 2021-11-29 66.181.180.93

зайлшгүй мэдэж байх ёстой нэр, томьёог мартахын аргагүй цээжлэх ёстой, Давтлага бол үзсэн эрдэм мэдлэгийг оюун ухаанд улам дэлгэрүүлж, бататган суулгаж өгдөг гайхашигтай арга мөн

Avatar

Зочин 2021-11-29 202.21.97.30

АРГАГҮЙ ШДЭЭ. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛООР ТУХАЙН ХҮНИЙГ НАСАНД ХҮРЭЭД ӨӨРӨӨ АШИГЛАЖ ЧАДАХ МЭДЛЭГ ЧАДВАРТ СУРГАХ ЁСТОЙ. ХАРИН ДЭЭД СУРГУУЛИУДАД ДУНД СУРГУУЛЬД ОЛЖ АВСАН МЭДЛЭГЭЭ ХЭРХЭН МӨНГӨ БОЛГОХ, БАЯЛАГ БҮТЭЭХ ТАЛААР НЬ ЗААХ ЁСТОЙ. ГЭТЭЛ ӨНӨӨДӨР БОЛ ДУНД СУРГУУЛЬДАА МЭДЛЭГ ЧАДВАР ЗААХЫН ОРОНД ШУУД МӨНГӨ ОЛОХ ТУХАЙ ЗААГААД, ДЭЭД СУРГУУЛЬДАА БОЛОХООР ЮУ Ч ЗААХГҮЙ БАЙГААД БАЙНА.

Avatar

Зөв хандлага бна 2021-11-29 202.126.89.2

Тийм байгаам даа. Баахан хичээл үзээд цээжилж байж дүн авдаг. Дараа нь ихэнх нь мартагддаг юм. 10 гариу төрлийн хичээл үзээд 12 р ангиа төгсөөд, дээд сургуулиас олж авсан мэргэжлээрээ ажиллахад зөндөө хэрэггүй юм үзээд амьдралд хэрэг болохгүй өнгөрсөн бдаг.. Их сургууль төгсөад ч ажиллар гэхээр юу ч мэдэхгүй, амьдрал дээр тохирдоггүй. Дадлага хийж байсан юм маань л хэрэг болдог шүү. Сургалтын арга барилыг орвонгоор нь өөрчилж бодит болгох хэрэгтэй болсон шүү

Avatar

Зочин 2021-11-29 64.119.23.33

яг зөв. одоо хурдан засч залруулах хэрэгтэй. бүтээлч сургалт ус агаар мэт шаардлагатай. гэвч багш нар маань бэлэн үү. их сургуульд ч сургалтн арга хуучнаараа_ сурагч, оюутнууд үнэндээ залхмаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж