Хятадыг шүүмжилсэн британи гишүүдийг шалгах ажилд их мөнгө төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

Хятадыг шүүмжилсэн британи гишүүдийг шалгах ажилд их мөнгө төсөвлөжээ

Хятадыг шүүмжилсэн британи гишүүдийг шалгах ажилд их мөнгө төсөвлөжээ

Хятадын талаар шүүмжлэлтэй мэдэгдэл хийсэн парламентын гишүүдийн талаар дипломын ажил, судалгаа бичсэн академичдад Их Британийн засгийн газар 80,000 гаруй фунт-стерлинг төлөхөөр болжээ.

Парламентын гишүүдийн Хятадын судалгааны групп (CRG) болон Хятадын асуудлаарх парламент хоорондын холбоо (IPAC) зэргийг шүүмжлэх ажлыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх гэнэ. Уг үйл ажиллагаа  нь уйгарын дарангуйлал зэрэг хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэх  бөгөөд Барууны эдийн засагт учирч буй онц ноцтой  асуудлуудыг  харуулах аж. Улмаар Бирмингемийн их сургуулийн эрдэмтэн Ронг Вэй судалгааны ажлаараа  ирэх дөрвөн жилийн хугацаанд жил бүр 20,892 фунт стерлинг авахаар болов.

Харин өнгөрсөн амралтын өдрөөр Их Британийн IPAC гишүүн Иайн Дункан-Смит буцалтгүй тусламж, санхүүжилтыг  хэрхэн олгосон талаар мөрдөн байцаалт явуулахыг уриалав.  "Британийн засгийн газар баруун, зүүн талын 22 улсыг хамарсан IPAC-ийн хувьд хууль ёсны парламентын судалгааг гутаан доромжлох зорилготой судалгааны төслийг ивээн тэтгэнэ гэдэг үнэхээр итгэмээргүй зүйл" гэж тэр хэлэв. Мөн “Татвар төлөгчдийн мөнгийг утгаггүй зүйлд зарцуулж байна” гэж буруушаажээ.

АНУ, Канад, Нидерланд зэрэг хэд хэдэн улс Хятадыг уйгурын хүн амийг цөөлөх арга хэмжээ авч, бөөнөөр нь хорьж, геноцид үйлдсэн гэж буруутгаж байна. Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Доминик Рааб энэхүү үйлдэл  нь "хүний ​​хамгийн наад захын эрхийг аймшигтай зөрчиж байна" гэж мэдэгдсэн. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Их Британийн парламент Хятадыг Шинжаан-Уйгурт хоморголон устгалт үйлдэж байна  гэж зарлажээ.

ЭХ СУРВАЛЖ:THE TELEGRAPH

Т.ИСҮ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж