Замын Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх төмөр замыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

Замын Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх төмөр замыг шинэчиллээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замчид Замын Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх төмөр замыг шинэчлэх ажлыг хийж дуусгалаа. Тус замд 1991 оноос хойш 30 жил их засвар хийгдээгүй байсан юм. Замын Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх 1800 метр төмөр замыг шинэчлэх ажлын хүрээнд суурийн даланг өндөрсгөж, буталмал чулуун суурьтай бетон дэр бүхий Р65 маркийн өндөр даацын зам төмрөөр  шинэчилжээ. Энэхүү ажлын төгсгөлийн шатны ажил болох Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замыг шинэчлэх ажлыг Улс тунхагласны баярын өдрийн өглөө 09:00 цагт хилийн 0 цэг дээрх төмөр замын уулзварын 6 боолтны 3 ийг нь монголын төмөр замчид хилийн цэргийн хяналт дор тайлж халдвар хамгааллын дэгийн дагуу ухарч холдсоны дараа хятадын талаас ирж үлдсэн 3 боолтыг тайлснаар замын их засварын ажил эхэлсэн юм. УБТЗ-ын замчид богино хугацаанд замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж 17:05 цагт галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн байна.

Транзит болон экспорт, импортын тээврийн хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа үед энэхүү замыг шинэчилснээр галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж байгаа юм. Энэ нь цар тахлын хүнд үед төмөр замын тасралтгүй найдвартай байдлыг улам хангаж, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх  ач холбогдолтой юм. Энэ жил нийтдээ 80 км замын их засварын ажил хийснээр УБТЗ-ын гол замын 78  хувь нь бетон дэртэй өндөр даацын зам төмөр бүхий олон улсын жишигт нийцсэн зам болон шинэчлэгдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж