Их-7 "Омикрон" хувилбарын талаар шуурхай хурал зарлав

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

Их-7 "Омикрон" хувилбарын талаар шуурхай хурал зарлав

Их-7 "Омикрон" хувилбарын талаар шуурхай хурал зарлав

Дэлхийн хамгийн баян, ардчилсан долоон орны эрүүл мэндийн сайд нар Даваа гаригт цар тахлын шинэ хувилбар "Омикрон" вирусийн талаар хэлэлцэхээр болсон гэж Их Британийн засгийн газраас мэдэгдэв.

Их Британийн ерөнхийлөгчийн заралсан "Их-7" яаралтай  уулзалтаар шинэ "Омикрон" хувилбарын тархалт болон хүний биед үзүүлэх нөлөөний талаар ярилцах болно гэжээ.

Өмнөд Африкт өнгөрсөн Баасан гаригт тархсан мутацилагдсан вирус эрчимтэйгээр тохиолдлын тоог нэмснээр дэлхий даяар шинэ хувилбарыг мэддэг болсон ба "омикрон" одоогийн вакцинуудыг ямар ч үр дүнгүй болгох аюлтай юм.

Европын холбооны орнууд, түүнчлэн Их Британи, Канад, АНУ зэрэг орнууд Өмнөд Африкийн олон улс руу болон буцах нислэгийг хязгаарласан.  Гэхдээ "омикрон"-ы тохиолдол Европ тив болон Их Британид аль хэдийн илэрсэн. Тухайлбал, Нидерландад Өмнөд Африкаас ирсэн нислэгээс дор хаяж 13 тохиолдол бүртгэгдсэн байна.

"Их-7" уулзалтын хүрээнд Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи болон АНУ-ын эрүүл мэндийн сайд нар хуралдах юм.

Уулзалтыг зарласан Их Британийн мэдэгдэлд Мягмар гаригаас эхлэн дэлгүүр, банк, шуудангийн газар, үсчин, нийтийн тээвэрт амны хаалт зүүх шаардлагатай болохыг анхааруулжээ. Мөн тус улсын боловсролын яамнаас сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүхийг хатуу санууллаа.

Мөн Мягмар гаригаас эхлэн аль ч улсаас Их Британи руу буцаж ирсэн бүх аялагчдыг вакцинжуулалтын статусаас үл хамааран PCR-ын шинжилгээнд хамруулж, сөрөг гарах хүртэл өөрийгөө тусгаарлах шаардлагатайг онцлов. Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний үнэ төлбөргүй шинжилгээ нь энэ зорилгоор хүчингүй болж  туршилтыг хувийн үйлчилгээ үзүүлэгчдээс худалдаж авах ёстой болжээ.

ЭХ СУРВАЛЖ:POLITICO.EU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж