"Өглөөний уншлага" хөтөлбөрийг эхлүүллээ | News.MN

"Өглөөний уншлага" хөтөлбөрийг эхлүүллээ

"Өглөөний уншлага" хөтөлбөрийг эхлүүллээ

"Өглөөний уншлага" хөтөлбөрийг эхлүүллээ

Covid-19-ийн улмаас хоёр жил гаруй хугацаанд сургалтын үйл ажиллагаа доголдож, мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэцийн болон нийгмийн харилцааны асуудлууд үүсч байгаа талаар мэргэжлийн сэтгэлзүйчид онцолж байгаа. Хоёр жилийн хугацаанд гэртээ "хоригдсон" хүүхдүүдийн хувьд энэ жил ч гэсэн цахим, танхим гэсэн хосолсон хөтөлбөрөөр хичээллэж байгаа учраас хүүхдүүд хоорондоо ярилцах, нөхөрлөх, уулзаж, нэгэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах, хамтдаа хөгжих боломж хомс байгаа энэ үед "Өглөөний уншлага" хөтөлбөрийг Альфабүүк номын дэлгүүр санаачлан эхлүүлж байна.

Альфабүүк номын дэлгүүрийн зүгээс ерөнхий боловсролын сургуулиудад “Өглөөний уншлага” хөтөлбөрт нэгдэх санаачлага гаргажээ. Уг хөтөлбөр нь хичээл эхлэхээс өмнө 10 минутыг суралцагч болон багш нар уншлагад зарцуулах бөгөөд ном унших дадлыг төлөвшүүлэхээс гадна харилцаа хандлагын болон нийгмийн боловсрол хүмүүжлийг уг хөтөлбөрөөр дамжуулан хүргэх боломжтой гэж үзэж буй аж.

Монголд хувийн хэвшлийн зүгээс үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага олон байдаг бөгөөд тухайлбал, иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилгоор Монголын банк санхүүгийн салбарт “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг 2015 онд анхлан санаачилж хэрэгжүүлснээр орон даяар 200 мянган иргэн тус хөтөлбөрт нэгдэж хуримтлалтай болж чадсан байна. Япон улсад 1988 онд ерөнхий боловсролын хоёр багшийн санаачлан эхлүүлсэн өглөө ангиараа ном унших хөтөлбөр нь улс орон даяар амжилттай хэрэгжсэн бөгөөд бүхий л сургуулиуд өглөөний уншлага хийх болсноос хойш нийгмийн суурь хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж, зөв боловсон хувь иргэнийг бий болгоход чухал нөлөөтэй хөтөлбөр болсныг бүхий л түвшинд үнэлсэн юм.

Уг хөтөлбөр нь сайн дурын үндсэн дээр явуулах бөгөөд нээлтэй, албадлагын бус, улстөрөөс ангид явуулах зарчмыг баримтлах, өглөөний уншлагад хамрагдаж буй суралцагч нэг бүрийн хувьд “өөрөө унших зүйлээ сонгох, бүгдээрээ хамт унших, уншсан зүйлээрээ асуугдахгүй байх” гэсэн зарчимтай гэнэ.

“Ном бол хайр” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг Альфабүүк нь орон нутгийн болон алслагдсан аймаг, гэр хорооллын хүүхдүүдийг тэгш боломжийг бий болгох зорилготой “Мажикбокс” төсөл, “Өглөөний уншлага” хөтөлбөр зэрэг санаачлагаараа нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой аж.

Мөн "Өглөөний уншлага" үндэсний хөтөлбөрийн мэдээллийн ивээн тэтгэгчээр www.news.mn сайт хамтран ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 103.80.210.183

өглөөний гудамж нь аший шог уу? хүн байдаг юм уу? шар тайлах хэдэн хүн л эргэлддэг байх л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж