Европт эрчим хүчний хямрал гүнзгийрч байна

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

Европт эрчим хүчний хямрал гүнзгийрч байна

Европт эрчим хүчний хямрал гүнзгийрч байна

Европ тивд өвлийн улирал эхлээ ч үгүй байхад эрчим хүчний үнэ хэд хэдэн удаа дээд цэгтээ тулсан. Байгалийн хийн үнэ түүхэндээ хамгийн өндөр үнэд хүрсэн энэ үед агаарын хэм буурахын хэрээр эрчим хүчний хямрал улам дордох төлөвтэй байна.

Их Британид өнгөрсөн сард болсон эрчим хүчний үнийн огцом өсөлт нь зарим үйлдвэрлэгч компаниудыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ танаж, төрөөс тусламж хүсэхээс өөр аргагүй байдалд хүргэв. Европ тивд цар тахлын шинэ давалгаа ид тархаж буйн адилаар үнийн өсөлтийн асуудал ч өргөн цар хүрээг хамрах магадлалтай юм. Засгийн газруудын хувьд нийлүүлэлтээ хадгалахын тулд хөрш орнуудтайгаа хурцадмал байдалд хүрч болзошгүй байна. Харин айл өрхүүдийн хувьд эрчим хүчээ илүү бага хэрэглэж, цахилгаан тасрахад бэлтгэлтэй байх шаардлага гарч байна.

Өмнөд Африкт илэрсэн цар тахлын шинэ хувилбар дэлхий дахиныг айдаст автуулж буйтай зэрэгцээд Европ тив буцаад цар тахлын голомт болоод байна. Тэсгим хүйтэн цаг агаараас хамаараад цахилгаан тасарч болзошгүй энэ үед дахин хөл хорио тогтоосноор эрчим хүчний хэрэглээг хязгаарлахад тустай гэж үзээд байна.

Европын хоёр дахь том эдийн засаг болох Франц улс онцгойлон эрсдэлтэй байдалд оров. Нэг, хоёрдугаар сарын огцом хүйтрэлт нь үндэсний сүлжээ операторуудын санааг зовоож байна. Цар тахлын улмаас зарим реакторын засвар үйлчилгээ хойшлогдсоноор Францын эрчим хүчний системийн гол хүч болох цөмийн станцуудын хүртээмж багасчээ. Франц нь хөрш орнууддаа цахилгаан экспортлогч гол улс юм.

Цахилгааны үнэ 2012 оноос хойш хамгийн дээд цэгтээ тулаад байгаа юм. Өнгөрсөн өвөл сүлжээ операторуудын зүгээс оргил цагаар цахилгааны хэрэглээгээ багасгах талаар айл өрхүүдэд анхааруулж, байдал хүндэрсэн үед зарим эрэлтийг бууруулах тухай гэрээг үйлдвэрлэгчидтэй байгуулж байсан. Сүлжээн дэх хүчдэлийг бууруулах, хоёр хоёр цагаар бүс болгонд цахилгаан таслах зэрэг нь дараагийн арга хэмжээ юм.

Байгалийн хийн үнэ огцом өссөний улмаас өвөл дөнгөж эхэлж байхад аль хэдийн хүнд нөхцөл үүсээд байна. Орон сууц халаах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг түлшний агуулахууд ердийнхөөсөө бага нөөцтэй болжээ. Хэрвээ хүйтэн цаг агаар эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлбэл шатахууны нөөц дуусах магадлалтайг судлаачид анхаарууллаа.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж