НЭМЭЛТ:
Украин улсын хоёр иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Covid-19 халдварын шинэ "Омикрон" хувилбар гарсантай холбогдуулан УОК болон ХӨСҮТ мэргэжлийн байгууллагууд нисэх онгоцны буудалд шуурхай ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг Улаанбаатар хотод буусан онгоцноос шинжилгээ авч нэвтрүүлж буй юм.
Тэгвэл өчигдөр /2021.11.28/ Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 200 гаруй зорчигчоос түргэвчилсэн шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Халдвартай хоёр хүн нь гадаадын иргэд аж. Одоогоор уг вирус шинэ төрлийн "Омикрон" болох эсэх нь тодорхойгүй байна. Шинжилгээний хариу эерэг гарсан хоёр иргэнийг тусгаарлаж, бусад зорчигчийг гэр гэр рүү нь явуулжээ.
Одоогийн оношилгоонд хэрэглэж буй PCR оношлуур нь "Омикрон" хувилбарыг илрүүлж чадна гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн байна. "Омикрон" хувилбарын талаар хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа бөгөөд цаашид энэ хувилбарыг үргэлжлүүлэн судална гэдгийг мэдээлжээ.
Дашрамд дурдахад, Омикрон хувилбар нь өнөөдрийн байдлаар Нидерланд, Дани, Австрали, Ботсвани, Их Британи, Итали, Герман, Бельги, Израйль, Хонгконг, Канад, Чех зэрэг орнуудад бүртгэгдээд байна.
Холбоотой мэдээ