Ерөнхий сайд Эрээний төмөр замын талаар хуралдаж байна | News.MN

Ерөнхий сайд Эрээний төмөр замын талаар хуралдаж байна

Ерөнхий сайд Эрээний төмөр замын талаар хуралдаж байна

Ерөнхий сайд Эрээний төмөр замын талаар хуралдаж байна

Covid-19 халдварын шинэ хувилбар болох ”Омикрон” вирусийн тархалт гарч эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд хилээ хааж эхэлсэн. Тэгвэл уг вирусийн тархалтыг барих, бууруулах зорилгоор БНХАУ-ын Эрээн хот хариу арга хэмжээ авч, хилийн асуудлыг чатгатгаж эхэлсэн.

Тэгвэл Эрээний төмөр замын асуудлаар  Монгол Улсын тал яг одоо хуралдаж байна. Хилийн асуудал хариуцсан холбогдох яамд болон Улсын онцгой комисс, Ерөнхий сайдтай уулзаж хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Мөн өнөөдөр (2021.11.29) өдөр 14 цагт Боомтын үндэсний зөвлөлтэй дахин хуралдаж Засгийн газар гаргасан шийдвэрээ танилцуулах юм байна. Иймд Эрээний боомтын төмөр зам тодорхойгүй хугацаагаар хаагдах нь үнэн бололтой.

Дашрамд дурдахад, Хятадын тал төмөр замын тээврийг өмнө нь зогсоож байгаагүй. Энэ удаад шинэ вирусийн халдвараас шалтгаалж Төмөр замын тээврийг чангатгаснаар Монгол Улсын эдийн засгийг сөргөөр нөлөөлж, санхүүгийн хямралд өртөх өндөр магадлалтай.   Эрээн хотын шинэ корона вирустэй тэмцэх ажлын албанаас  өчигдрөөс /2021.11.28/  эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор хүний гараар савлаж боосон бүх төрлийн барааг нэвтрүүлэхийг хориглож байгаа юм байна.

Тодруулбал, Эрээн хотын Шинэ корона вирустэй тэмцэх ажлын албанаас гаргасан албан бичигт:

“Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас /хүний гараар сав баглаа, боодол хийдэг бүх бараа бүтээгдэхүүнийг/оруулахыг зогсоолоо. Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас өмнө нэгэнт хилээр орж ирсэн дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар задлахыг зогсоож, хэрхэн шийдвэрлэхийг тухайн үед мэдэгдэнэ” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 185.220.101.18

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-29 202.179.25.86

хилээ хаа гээд байгаа оркууд нь хятад төмс байцаанаас өөр юм замын үүдээр ордог гэдгийг ойлгох чадваргүй малууд бололтой юм. манай улсын импортын 80 хувь нь эрээнээр дамжиж орж ирдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. бүх төрлийн уул уурхай тоног төхөөрөмж машин эм эмнэлэгийн хэрэгсэл химийн урвалж монголд үйлдвэрлэдэг бүх төрлийн барааны түүхий эд… гэх мэтчилэн.сарын дараа жмнхэнэ мэдрэгдэх байлгүй дээ

Avatar

Ер ойлгосонгүй 2021-11-29 66.181.164.211

Тэгээд ачаа бара орж гарахгүй юм уу, ер ойлгосонгүй. Монголоос лав нүүрс, ба бусад нь гарахгүй бололтой

Avatar

зочину 2021-11-29 203.91.115.53

Усан цахилгаан станцаа бариул гэчхээд 2-лаа орос авгайд бараалхаад бай за ямар үйлдэл хийнэ хэлээ хаах шалтаг бна аа бна.е сайдаа

Avatar

Зочин 2021-11-29 103.229.121.66

РИО ТИНТО

Avatar

Зочин 2021-11-29 66.181.161.43

Эрээнээр манай бүх гадаад худалдаа явдаг гэдгийг ойлгохгүй х***а бараа гээд орилоод байх юм. Ялтай билээ. Оросоор хэд дахин үнэтэй, тэгээд ачаа бараа алга болдог.

Avatar

Заагч 2021-11-29 202.9.46.129

Хог данжаад минь вирустэйгээ Монголоос танай хог хятад вирус хятад шигээ Монголд гай болоод байна хог гамин минь.Хилээ хаа хог хятадаас хог вирус 2 л ирнэ.

Avatar

№1 2021-11-29 64.119.25.186

Энэ Сү-ийн дохио зангаагаар хөдөлдөг данхыг яах вэ та минь ээ? Аль ч улс насанд хүрээгүй эсвэл сэтгэцийн өвчтэй гээд хүлээж авдаггүй дээ

Avatar

Зочин 2021-11-29 202.179.25.142

haha

Avatar

Зочин 2021-11-29 202.131.238.114

Chaavaas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж