Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 190 тохиолдол батлагджээ. Үүнээс нийслэл хотод 112, орон нутагт 78 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд архаг хууч өвчин нь Covid-19-тэй хавсарсны улмаас таван хүн нас баржээ. Тодруулбал,
- 41-60 насны нэг
- 61-80 насны гурав
- 80-аас дээш насны нэг хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар 6043 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2377, хүндэвтэр 2815, хүнд 739, нэн хүнд 112 хүн байна.
Холбоотой мэдээ