Кремль: Путин, Байден нар он дуусахаас өмнө уулзана гэж найдаж байна | News.MN

Кремль: Путин, Байден нар он дуусахаас өмнө уулзана гэж найдаж байна

Кремль: Путин, Байден нар он дуусахаас өмнө уулзана гэж найдаж байна

Кремль: Путин, Байден нар он дуусахаас өмнө уулзана гэж найдаж байна

ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нар  энэ он дуусахаас өмнө цахимаар ярилцана гэж найдаж байгаагаа Кремлиэс өчигдөр мэдэгджээ.

Оросын Риа агентлаг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос ярилцлага авах үеэр “Хоёр улсын ерөнхийлөгч нар он дуусхаас өмнө ярилцаасай гэж хүсэж байна. Одоогоор тогтсон өдөр байхгүй, видео бичлэгээр холбогдох байх” гэж хэлжээ.

Украины хил орчим ОХУ-ын цэргүүд хэвийн бус хөдөлгөөнд орж байгааг Барууныхан мэдэгдэж, хурцадмал байдал үүсээд буй энэ үед Кремлийн төлөөлөгч ийн мэдэгдэв. Ийнхүү ОХУ-ын зарим эх сурвалжууд Байдентай хийх ээлжит дээд хэмжээний уулзалтыг баталгаажуулж, батлах гэсэн нь ОХУ-ын талаас хийж буй нэгэн шахалт гэж тайлбарлаж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 103.26.194.127

Оросууд АНУ-н ерөнхийлөгчийг уулзаасай гээд л царай алдаад сууж байхым даа. Хааяа Украйны хил дээр цэрэг бөөгнүүлж рекэт хийхчээн аятай. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж үнэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж