ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нар энэ он дуусахаас өмнө цахимаар ярилцана гэж найдаж байгаагаа Кремлиэс өчигдөр мэдэгджээ.
Оросын Риа агентлаг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос ярилцлага авах үеэр “Хоёр улсын ерөнхийлөгч нар он дуусхаас өмнө ярилцаасай гэж хүсэж байна. Одоогоор тогтсон өдөр байхгүй, видео бичлэгээр холбогдох байх” гэж хэлжээ.
Украины хил орчим ОХУ-ын цэргүүд хэвийн бус хөдөлгөөнд орж байгааг Барууныхан мэдэгдэж, хурцадмал байдал үүсээд буй энэ үед Кремлийн төлөөлөгч ийн мэдэгдэв. Ийнхүү ОХУ-ын зарим эх сурвалжууд Байдентай хийх ээлжит дээд хэмжээний уулзалтыг баталгаажуулж, батлах гэсэн нь ОХУ-ын талаас хийж буй нэгэн шахалт гэж тайлбарлаж байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ