Халдваргүй улсаас ирсэн иргэд сайн дураар 7 хоног тусгаарлахыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

Халдваргүй улсаас ирсэн иргэд сайн дураар 7 хоног тусгаарлахыг зөвлөв

Халдваргүй улсаас ирсэн иргэд сайн дураар 7 хоног тусгаарлахыг зөвлөв

НЭМЭЛТ:

Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр /2021.11.28-ны өдрийн 23:00 цагийн байдлаар/ Өмнөд Африк, Нидерланд, Итали, Их Британи, Хонконг, Израйл, Бельги, Чех, Герман, Австрали улсад шинэ хувилбар бүртгэгджээ. Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ долоо хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж байна гэж УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас мэдээллээ.


УОК-ын хуралдаанаар /2021.11.27/ covid-19 халдварын  "омикрон" хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах, нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах шийдвэрийг гаргасан.

Энэ талаар УОК-оос тодруулахад “0-3 насны хүүхдийг тусгаарлахад мөнгө авахгүй. Харин том хүн нэг өдрийн 100 мянган төгрөг, 3-17 насны хүүхэд өдрийн 50 мянган төгрөгөөр тусгаарлахаар болжээ. Мөн гаднаас ирж буй хүн бүрийг тусгаарлахгүй бөгөөд зөвхөн эрсдэлтэй улсаар зорчсон, халдвар бүртгэгдсэн улс орноос ирж буй иргэдийг тусгаарлана” гэлээ.

Тухайн эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд ирэхээс өмнө УОК-ын дансанд тусгаарлалтын мөнгөө байршуулах ёстой аж. Харин буудлыг  УОК-оос хувиарилах юм байна. Өнгөрөгч Бямба гаригт УОКын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөгчдийг хүлээж авч уулзжээ. Ингэхдээ 10 орчим зочид буудлын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудал, үйлчилгээ үзүүлэх төлбөр, хоол, хүнс, эрүүл ахуй үйлчилгээний талаар санал, бодлоо хуваалцжээ. Тэд хил хаагдсантай холбоотойгоор бараа материал, хоол хүнсний үнэ нэмэгдсэн талаар хэлсэн нь тусгаарлалтын үнэ өөрчлөгдөхөд хүргэсэн байна.

Омикрон хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 20 орчим оронд бүртгэгджээ. Тодруулбал, Нидерланд, Дани, Австрали, Ботсвани, Их Британи, Итали, Герман, Бельги, Израйль, Хонгконг, Канад, Чех зэрэг орнуудад бүртгэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж