Чехийн ерөнхийлөгч шилэн хорго дотроос ерөнхий сайдаа томилжээ | News.MN

Чехийн ерөнхийлөгч шилэн хорго дотроос ерөнхий сайдаа томилжээ

Чехийн ерөнхийлөгч шилэн хорго дотроос ерөнхий сайдаа томилжээ

Чехийн ерөнхийлөгч шилэн хорго дотроос ерөнхий сайдаа томилжээ

Чехийн ерөнхийлөгч Майлос Земан тус улсын шинэ ерөнхий сайдаар Петр Фиалаг томилсон. Ерөнхийлөгч Майлос Земаны  Covid-19-ийн шинжилгээний хариу түрүү долоо хоногт эерэг гарснаас хойш тусгаарлагдаад байгаа юм. Тэгвэл тэрбээр эмнэлгийн бүрэн хамгаалалт дор буюу тусгаарлагч шилэн хоргон дотроос шинэ ерөнхий сайдаа томилжээ.

Чехийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр халдвар авсан хүмүүс 14 хоног тусгаарлагдан эмчлүүлэх ёстой тул ийнхүү ерөнхийлөгчөө шилэн хоргонд хийхэд хүрчээ. 77 настай ерөнхийлөгч эрчимт эмчилгээ хийлгэх явцдаа Covid-19-ийн халдвар авсан аж. Тэрбээр их хэмжээгээр тамхи татаж, согтууруулах төрлийн ундаа ашигладаг байсан бөгөөд чихрийн шижин өвчний улмаас тэргэнцэр дээр суудаг.

Дүрмийн дагуу Земан битүүмжлэгдсэн хайрцаг дотороос хоёр долоо хоногийн турш ерөнхий сайдад өрсөлдөх хүмүүстэй ярилцлага хийх бөгөөд уг үйл явц арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Гэвч Земан аль хэдийн өөрийн шийдвэрээ гаргасан юм.

Өнгөрсөн сард болсон ерөнхий сайдыг сонгох  санал хураалтаар сөрөг хүчнийхэн ерөнхий сайд Адреж Бабисын эсрэг ялалт байгуулсан. Одоогийн ерөнхий сайд Бабис болон түүний Ано нам 4 жил засгийн эрхийг барьсан ба дахин сонгогдохыг хүссэн  боловч эсрэг нам болох Снолу ялжээ. Фиалаг томилсон нь ерөнхийлөгч хамтрагчдаа тэлж, өөрийн засгийн газарыг үүсгэх гэсэн нэгэн бодлого байж болох юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 185.220.101.18

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж