"Young Spikes Competition" тэмцээн 2 дахь удаагаа боллоо

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

"Young Spikes Competition" тэмцээн 2 дахь удаагаа боллоо

"Young Spikes Competition" тэмцээн 2 дахь удаагаа боллоо

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд олон улсын “Young Spikes Integrated Competition" тэмцээнийг Монголын маркетингийн холбоотой хамтран зохион байгуулжээ. “Spikes Asia” наадам нь Ази Номхон Далайн бүсийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх наадам бөгөөд дэлхийн шилдэг маркетингийн агентлаг, брэнд, компаниудын маркетингийн албаны дарга нар, медиа компаниуд, стартапууд зэрэг бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан хуран чуулж, туршлага солилцож, салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн сургалт семинарт хамрагдаж, тухайн оны шилдэг маркетингийн ажлуудыг шалгаруулдаг билээ.

Энэхүү наадмын нэг хэсэг болох 30 хүртэлх насны залуус маркетеруудын дунд зохион байгуулагддаг "Young Spikes Competition" тэмцээн нь Integrated, Media, Digital, PR, Design гэсэн 5 төрлөөр явагддаг бөгөөд Монголын маркетингийн холбооноос хоёр дахь удаагаа энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд оролцох багууд 30 цагийн турш өгөгдсөн даалгаврын дагуу маркетингийн кампанит ажлын цогц төлөвлөлтийг хийж гүйцэтгэдэг. Үүндээ креатив санаа, стратеги төлөвлөлт, медиа сувгийн төлөвлөлт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө зэргийг тусгаж өгдөг. Хамгийн креатив санааг гарган гайхалтай төлөвлөгөөг боловсруулсан нэг баг Монгол Улсаа төлөөлөн 2022 оны  оны хоёрдугаар сард болох Азийн тэмцээнд өрсөлдөх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж