ДЭМБ Омикрон хувилбарын талаар мэдэгдэл гаргажээ | News.MN

ДЭМБ Омикрон хувилбарын талаар мэдэгдэл гаргажээ

COVID-19

ДЭМБ Омикрон хувилбарын талаар мэдэгдэл гаргажээ

ДЭМБ Омикрон хувилбарын талаар мэдэгдэл гаргажээ

ДЭМБ-ын дэргэдэх бие даасан шинжээчдээс бүрдсэн Covid-19-ийн вирусийн хувьслыг судлах зөвлөх хороо арваннэгдүгээр сарын 26-нд SARS-CoV-2 вирусийн "B.1.1.529" хувилбарыг үнэлэх зорилгоор хуралджээ.  Тус зөвлөх хороо нь SARS-CoV-2 вирусийн мутаци, шинж чанарыг тогтмол хянаж, үнэлдэг.

"B.1.1.529" хувилбар нь анх Өмнөд Африкт 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илэрсэн бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сарын 24-нд ДЭМБ-д бүртгэгдсэн. Өмнөд Африкт цар тахлын гурав дахь давлагаа бүртгэгдсэнээс сүүлийнх нь дельта хувилбараар үүсгэгдсэн. Харин сүүлийн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн нь "B.1.1.529" хувилбар илэрсэнтэй давхцаж байна. Тус хувилбарт олон тооны мутаци байгаа бөгөөд урьдчилсан байдлаар бусад хувилбаруудтай харьцуулахад B.1.1.529 хувилбар нь дахин халдварлуулах чадвар өндөр байгаа юм. B.1.1.529 хувилбараар үүсгэгдсэн тохиолдол Өмнөд Африкийн бүх мужид бүртгэгдээд байна.

Одоогийн SARS-CoV-2-ын оношилгоонд хэрэглэж буй PCR оношлуур нь "Омикрон" хувилбарыг илрүүлж чадаж байна. Хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа бөгөөд цаашид энэ хувилбарыг үргэлжлүүлэн судална гэдгийг зөвлөх хороо мэдээлжээ. Covid-19 өвчний тархвар зүйд гарч буй өөрчлөлт дээр үндэслэн B.1.1.529 хувилбарыг онцгой анхаарал татах хувилбар гэсэн ангилалд оруулж, Омикрон (Omicron) гэж нэрлэсэн байна.

Иймд ДЭМБ-аас улс орнуудад дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:

  • SARS-CoV-2 вирусийн хувилбарыг илрүүлэх тандалт судалгааг өргөжүүлэх,
  • Генийн дараалал тогтоох, түүнтэй холбоотой метадатаг "GISAID" зэрэг олон нийтэд нээлттэй мэдээллийн сантай хуваалцах,
  • Анхааралт татсан хувилбараар үүсгэгдсэн анхны тохиолдол болон бүлэг өвчлөлийг олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу ДЭМБ-д мэдээлэх,
  • Covid-19 өвчний тархварзүй, өвчний хүндрэл, нийгмийн эрүүл мэндийн болон нийтийн арга хэмжээнд үзүүлэх нөлөөлөл, оношлуур, дархлааны хариу урвал зэрэгт хэрхэн нөлөөлж байгаа талаар лабораторийн болон талбарын судалгаа шинжилгээг хийх.

Хувь хүмүүст дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:

  • Covid-19 -ийн халдвар авах эрсдэлийг бууруулахад чиглэсэн, үр дүнтэй болох нь батлагдсан нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд болох:
  • Өөрт тохирсон амны хаалт зүүх,
  • Гарын эрүүл ахуй сахих,
  • Хүн хооронд зай барих,
  • Дотоод орчинд агааржуулалт сайтар хийх,
  • Хүн олонтой газар явахаас зайлсхийх,
  • Вакцин хийлгэх.

ДЭМБ нь SARS-CoV-2 вирусийн хувьслыг анхаарал хандуулах хувилбар болон онцгой анхаарал татах хувилбар гэж ангилдаг.

SARS-CoV-2 анхаарал хандуулах хувилбар:

  • Халдварлах чадвар, хүндрэл, дархлаанаас дайжих, оношилгоо, эмчилгээний үр дүнд нөлөөлөх
  • Хүн амын дунд өргөн хэмжээний тархалт, олон тооны кластер, хэд хэдэн улс оронд үүсгэсэн, тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай, олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн эрсдэл учруулах тархвар зүйн өөрчлөлт илэрсэн

SARS-CoV-2 онцгой анхаарал татах хувилбар гэдэг нь дээрх өөрчлөлтүүд дээр нэмээд дараах өөрчлөлтүүдээс нэг буюу хэд хэд нь илэрсэн хувилбар:

  • Халдварлах чадвар нэмэгдсэн эсвэл КОВИД-19-ийн тархвар зүйд ноцтой өөрчлөлт гарсан эсвэл
  • Хоруу чанар ихсэх эсвэл өвчний эмнэлзүйн илрэл өөрчлөгдөх; ЭСВЭЛ
  • Халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ болон оношилгоо, эмчилгээ, вакцины үр дүн буурсан

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 185.220.101.18

========= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-29 103.229.122.11

"Ядаж байхад яр" гэгчээр тэр золиг нь Монголд ороод ирвэл бид нам даруулна шүү!!! Өнгөрсөн өвөл, хаврын хатуу хорио цээрээс долоон дор хорионд орох болно!!! Тиймээс гаднаас хүн оруулахгүй байх, өөрийн иргэдийг доод тал нь 14 хоног хатуу тусгаарлах хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2021-11-29 66.181.161.1

Вакцинаа хийлгэ гичиййнүүдээ

Avatar

Зочин 2021-11-29 192.82.71.194

Чи өөрөө яагаад хийлгэхгүй байгаа юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж