Жуулчдад хөшөөнөөс өөр нүд хужирлах зүйл алга! | News.MN

Жуулчдад хөшөөнөөс өөр нүд хужирлах зүйл алга!

Жуулчдад хөшөөнөөс өөр нүд хужирлах зүйл алга!

Жуулчдад хөшөөнөөс өөр нүд хужирлах зүйл алга!

Цар тахлын нөлөөгөөр хамгийн их хохирол амссан салбарын нэг бол аялал жуулчлал. Одоо ч сэргэж амжаагүй эл салбарыг хөгжүүлж чадвал уул уурхайгаас хараат Монгол Улсын хувьд эдийн засгаа сэргээх чухал хөшүүрэг нь. Энэ ч үүднээс Засгийн газар  байгаль, түүх соёлын өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалын хөгжүүлэхийг зорьж буй. Харамсалтай нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан энэ хөтөлбөр үр ашигаас илүү татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан дэмий л зардал болж хувирав.  Зэлүүд шахам талд баригдсан Андлалын өргөөг тойрсон хэл ам дарагдаж дуусаагүй байхад  дахин айрагны өргөө, бурханы хөшөөг улсын төсвөөр барих нь илүүц болохыг ч олон нийт шүүмжилж буй.

Угтаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төрсөн нутаг Хэнтийгээ аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, 400 сая жуулчин татаж, ирэх 2024 ондоо багтаж багадаа л нэг Холливудын кино бүтээх том “амбиц” бий. Гэхдээ дэд бүтэцгүй бол энэ бүхэн дэмий л “мөрөөдлөөс” хэтрэхгүй.

Ядахдаа л 400 сая жуулчин хүлээн авах тансаг зэрэглэлийн зочид буудал нь манайд хангалттай бил үү? Үнэндээ л байхгүй гэдгийг цар тахлын үед ч гадаадаас иргэдээ татан авахад хүртэл харагдсан нь саяхан. Ер нь хэт өөдрөг төсөөлөл бодит байдалд юунд хүргэдгийг  “Андлалын өргөө” хангалттай нотолсон биз ээ. Хоёр тэрбумаар шавар босгохын оронд хоёр цэцэрлэг барьсан бол илүү хүмүүст хэрэгтэй байв. Гэтэл дахин “Андлалын өргөө”-г нүд эрмэх зуур барьсан нь өмнөхөөсөө дээрдсэн ч бас л жуулчдыг татах нь юу л бол. Наад зах нь л ариун цэврийн байгууламжгүй. Хээр талд хөшөө дурсгалаас өөр нүд баясгах зүйл байхгүй.

СААЛИА БЭЛДЭХЭЭР САВАА БЭЛД БУЮУ ДЭД БҮТЦЭЭ ШИЙД

Уг нь төсвийн мөнгөний хамгийн өндөр тоо Хэнтийд тавигдаж, их хааны өлгий нутгийг аялал жуучлалын бүс нутаг болгох бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь саяхан. Гэвч өнөөдөр Биндэр суманд Их хуралдай орд, Батноров суманд Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө, Норовлин суманд Шихихутаг нууц товчоо зэрэг түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын бүтээн байгуулалт түүхий шүүрхий ажил болж дууслаа. Ийм байхад дахин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд  улсын төсвөөр 3.8 тэрбумаар айрагны өргөө барихаар 2022 оны төсөвт суулгаснаар жуулчдыг татах нь юу л бол.

Төсөөллөөр бол айрагны өргөөтэй болчихвол жилийн дөрвөн улиралд жуулчдын хөл тасрахгүй гэнэ. Гэтэл шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлаа мөн л шийдээгүй. Айрагны өргөөг л баривал дэд бүтцээ дараа нь шийдэж болох тухай сумын Засаг дарга нь П.Лхагва-Очир  ярьж суух.

Тэрбээр “Орон нутагт хуваарилагдаж буй төсвийн 10 орчим хувь буюу 3.8 тэрбумаар айрагны өргөө барих талаар олон хүн үзэл бодлоо илэрхийлж харагдсан. Гэхдээ энэ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хамгийн зөв хувилбар. Булган нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг нь яахын аргагүй айраг. Дотоод, гадаадын жуулчдыг татах цогцолборт газрыг энэ хэмжээний төсвөөр барьж байгааг манай нутгийнхан дэмжиж байгаа. Байршлын хувьд Сайхан, Хутаг-Өндөр, Орхон, Бугат гэх дөрвөн сумын залгаа газар. Тэгэхлээр байршлын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжихэд хамгийн тохиромжтой гэсэн үг. Цаашид хийх ажил мэдээж их бий. Дэд бүтэц, шугам сүлжээ гээд шийдвэрлэх зүйл олон байгаа” гэх тайлбар өгч байсан нь саяхан.

                            АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ САЛБАРЫН ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БУЮУ  4.13 ИХ НАЯД АЛДАХ ЭРСДЭЛ

Бодит байдал дээр өнөөдөр эрүүл мэндийн салбар нь сөхөрч, эдийн засаг нь Эрээнээс хамаарч байна. Харамсалтай нь, эрх баригчид  хөшөө л баривал хөлжих юм шиг сэтгэж  татвар төлөгчдийн мөнгөөр “тоглож” байгаа нь ёстой л улсын төсөв уйлдаггүй гэдгийн үлгэр болж буй. Үнэндээ Монголд хөшөө дурсгал багадаагүй. Харин дэд бүтэц л тулгамдсан асуудал болчихоод байна.

Хэдий манай улс арвин баялаг түүхтэй, үзэсгэлэнт газар нутагтай гээд  аялал жуулчлалыг хөгжүүлэх өгөгдлүүд нь байгаа ч  ашиглаж чадалгүй өдийг хүрсэн нь бас л дэд бүтэцтэй холбоотой. Үүний тод жишээ нь Төв аймгийн  Эрдэнэ сумын нутаг дахь Цонжинболдог хэмээх Чингис хааны морьт хөшөө.

Тус цогцолборын ойр хавьд  өөр нүд хужирлах, ядахдаа л тухлах кафе, ариун цэврийн байгууламж байхгүй. Зундаа л тоотой хэдхэн жуулчид, аль эсвал хямд зардлаар аялж буй гадаадын явган жуулчид үзэхээс хэтрэхгүй. Эсрэгээрээ хил залгаа Өвөр Монголд Чингис хааны цогцолборт жилийн 360 хоног жуулчдын хөл тасардаггүй. Яагаад гэвэл ховор нандин түүхийн дурсгал, музей, хөшөө, үйлчилгээний байгууллага бүгд нэг дор төвлөрсөн учраас дэлхийн талыг эзэлсэн Их хааны түүхийг жуулчид Монголоос бус хил залгаа улсаас хайх болсон нь нууц биш. Олон улсын судалгаанаас харахад жуулчид аялах шийдвэрт

  • аялах газрын ариун цэврийн нөхцөл байдал (ариутгал, цэвэрлэгээ) 73.38 хувь
  • тухайн аяллын даатгал /магадгүй эрүүл мэндийн тодорхой үйлчилгээг үнэ төлбөргүй даатгалд хамруулах/ 68.18 хувь
  • тухайн аялах газрын эрүүл мэндийн системийн чанар, тогтолцооны талаарх мэдээлэл 66.56 хувь
  • аялал олон хүнийг хамрахгүй байх нь 51.62 хувиар тус тус чухал гэдгийг онцолсон байна.
  • Харин тухайн аялах улс хол зайнд байх эсэх тийм ч чухал биш буюу 23.58 хувийг эзэлж байна.

Үүнээс харахад наад зах нь ариун цэврийн нөхцөл байдал Монголд хангалтгүй. Жуулчдын хувьд Монголд хээр тал, гол горхи харахаас хэтрэхгүй гэвэл нэг их буруудахгүй. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ямар бодлого баримталж буй талаар  Байгаль орчин аялал жуулчлалын яамны өгч буй мэдээллээр түүх соёлд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бололтой. Өөрөөр хэлбэл, бас л хөшөө дурсгалд түшиглэх нь. Гэтэл МУИС-ийн Газар зүйн тэнхимийн судалгаагаар 2020 онд Монгол Улсын аялал жуулчлалын салбар 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн бол цаашид нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2021-2022 онд 4.13 их наяд төгрөгийн орлого алдах магадлалтай гэх тооцоо бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 185.220.101.18

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-29 66.181.161.60

Tegeed burhan uzuuleh hmuu boojgoi chi

Avatar

Зочин 2021-11-29 103.80.210.183

зүгээр л зардал бага ашиг олох арга нь хөдөөний малчдад жуулчдыг зараад л мөнгө салгаад л малаа хариулуулаад мөнгө сөлгөөд байх боломж байна л даа. айрагаа бүлүүлж нэг хэсэг махлаад л хура тугал эргүүлүүлж зараад л ааруулаа хэвлүүлж хатаалгуулж өрүүлээд л нэг зараад л гээд тэгээд давраад адуу мануулж худагаас ус татуулж малаа услуулаад л сайхан зуныг жаргаж өнгөрөөх боломж байна шүү дээ

Avatar

Зочин 2021-11-29 103.14.39.2

зөв хамгийн гоё аялал болно

Avatar

Зочин 2021-11-29 66.181.183.142

Хөгжлийн хоцрогдолд орохлоор ямар байдгийг харах гэж л Монголд жуулчид ирдэг байхад хөшөө яриад байхым. Оюу эрдэнэ болимоор юмаа.

Avatar

keke 2021-11-29 192.82.73.165

Төсвийн мөнгөөр ХӨШӨӨ барьдагаа болиоч ээ

Avatar

Зочин 2021-11-29 202.131.225.197

bas modon jorlongoosoo salj baij tom tom yum yarina uu

Avatar

Зочин 2021-11-29 103.80.210.183

чи өөрөө жорлон оруулж ирээд бодисыг нь солиод завгүй давхидаг ажилыг өөрөө хийгээд эхлүүлчих дээ.

Avatar

Зочин 2021-11-29 202.131.225.197

Bidnii tatvariin mungiig idej ehner huuhdee tejeehee bolino uu, bayarlalaa

Avatar

мөрөөдөгч 2021-11-29 139.5.219.251

Хэ хэ, яг наад гайхамшигт хөшөөг чинь үзэх гээд 300-аад сая жуулчин хилийн цаана очерлоод зогсож байна. Энэ ковид гайгүй болчихвол увуулж, цувуулаад оруулмаар байдаг,

Avatar

Зочин 2021-11-29 103.14.36.18

Яг үнэндээ жуулчид хөшөө харах гэж ирдэггүй, бид ч хөшөө харах гэж гадагшаа явдаггүй.

Avatar

Зочин 2021-11-29 103.14.36.18

Яг үнэндээ жуулчид хөшөө харж баясахгүй. Бид ч гадаадад жуулчлахдаа хөшөө харах гэж явдаггүй.

Avatar

Зочин 2021-11-29 66.181.183.225

Хөшөө бол эртний суурин соёл иргэншилтэй улсуудын хэв маяг .монгол бол суурин иргэншлийн олон мянган зууны улбаагүй нүүдлийн соёлтой .байгаль орчинд хохирол хаягдал ул мөргүй байсан уламжлалаа дагаад орчин үеийн дэвшилтэт эко технологийн суурин амралт үзвэр жуулчлалын цогцолбор барьвал орон зай байна

Avatar

Төр 2021-11-29 202.9.47.26

Хөшөө бол зүгээр л мөнгө идэх арга! Урлагийн бүтээл учраас барих төсөвийг нь тооцоолох аргх байхгүй гэж Барилгийн хөгжилийн төвийн дарга хэлсэнийг сонсоо биздээ.Хятадад бол дотоодын жуулчид нь маш их байдаг юм бналээ

Avatar

Зочин 2021-11-29 202.21.113.238

Хөшөө барина за Тэр хойд солонгосыг хар Дүүрэн л хөшөө байгаааздээ

Avatar

Зочин 2021-11-29 202.9.46.77

Хөшөө үзэх ирдэг жуулчин нэг ч байхгүй, Монголын онгон дагшин байгалийг үзэх гэж л жуулчин ирдэг.

Avatar

zochin 2021-11-29 202.179.25.114

nuraa nuraaach estoi! ESaid nuraadag bizdee

Avatar

Зочин 2021-11-29 202.21.113.238

tegeed orond oor iig barina shdee

Avatar

зочин 2021-11-29 124.158.67.31

хийж дуусаагүй байгаа биз дээ,эхлүүлсэн бүх зүйлийг бушуухан шиг харлуулахыг бодох юм

Avatar

зочин 2021-11-29 202.9.46.72

Тэнгэрийн андгай хөшөө түүхийн номонд бичигдсэн үнэн бодит газар нутагт баригдсан онцлогтой онгон байгал уул ус тал хөндий түүхийн дурсгал мөн хойш үе өргөжүүлэн хөгжүүлнэшдэ Өвөрмонгол түүхийн дурсгалт газар болгох гэж зохиомол сонирхол татсан чамин дүр зураг оруулсанаар бодит байдлаас өөр

Avatar

PPP 2021-11-29 202.179.26.148

Миний мэдэх гадныхан Монголд хөшөө үзэх гэж ёстой ирдэггүй. Хүний гараар хөндөөгүй уудам сайхан байгалийг л биширдэг. Нүүдэлчин хүмүүийн аж амьврад байгалиа хэрхэн хайрлаж хамгаалж зохицож байгааг харах гэж ирдэг.
Харин төсөөлөллөөс өөр байдал угтдаг болж байга дөө. Хөдөө тал нь хогоор дүүрэн болж. Хол замд үамын 2 талаар нэг 00 цаас. Хөшөө барьж байхаар зориулалтын холын машины зогсоол цэвэрхэн био 00 ч болтугай хий л дээ. Юун хөшөө бэ?

Avatar

Зочин 2021-11-29 66.181.189.140

Батноров очоод ирлээ. Засаг даргын ТГ – ын одоогийн байр гологдсон бололтой, 2 дахийг шинээр бариад дуусч байна. Гэтэл энэ сумын атугай Монгол төрийн алдартан Догсомын Лосол гуайн хөшөө "лам Д.Лосол" гэсэн тайлбараас өөр юмгүй, сумын төвд ганц ч нийтийн бие засах газар, тухлаад хонох буудал алга.

Avatar

Зочин 2021-11-29 202.21.108.242

🚽🗑🚽🗑Хөшөө дурсгалтай бүх газраа ариун цэвэрийн газартай болго,сайжруул❗

Avatar

Зочин 2021-11-29 202.131.238.114

Hurdan ogtsroosoi ene Danhan tolgoitoi holduu p

Avatar

Зочин 2021-11-29 103.229.122.11

Манайх гадны жуулчдад үзүүлэх ганц л юмтай, тэр нь онгон байгаль!! Элдэв хөшөөг хүн тоож үзэхгүй дээ! Хөшөөнд хайран мөнгө үрээд хэрэггүй!!!

Avatar

Z 2021-11-29 106.157.236.85

Ongon baigali gej manaihaas goy baigalitai ulsuud zondoo bnaa. Austria, Swiss, Japan geel. Mongold uzej harah yum Bayan olgii l bna da. Kazakh irgediin soyol burged ene ter ni. Daanch Kazakhstand bas tiim soyol bga. Govi ni tsoljood Africa-n tsol shig bolj ehelj bga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж