Фүкүокад Тэрүнофүжи, Абу Дабид О.Цэцэнцэнгэл түрүүлэв | News.MN

Фүкүокад Тэрүнофүжи, Абу Дабид О.Цэцэнцэнгэл түрүүлэв

Фүкүокад Тэрүнофүжи, Абу Дабид О.Цэцэнцэнгэл түрүүлэв

Фүкүокад Тэрүнофүжи, Абу Дабид О.Цэцэнцэнгэл түрүүлэв

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё болон жүдо бөхийн энэ оны сүүлийн Их Дуулга өчигдөр/2021.11.29/ өндөрлөлөө.


“ИРЭХ ЖИЛ ТҮРҮҮЛСЭН ТООГОО ХОЁР ОРОНТОЙ ТООНД ХҮРГЭМЭЭР БАЙНА”

Цар тахлын улмаас өнгөрсөн жил Фүкүокад зохион байгуулагдаагүй Кюүшү энэ удаад олон сонирхолтой зүйлстэй эргэн ирсэн. Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлан Макаги ояката гэх нэртэй болж, шинэ ажилдаа орсон. Сүмогийн холбооны шинэ ажлаа Фүкүокагаас эхлүүлсэн аваргын хувьд хамгаалалтад гарч, үзэгчдэд үйлчлэх ажил гүйцэтгэв.

Харин дэвжээн дээр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг дийлэх бөх байсангүй. Өдгөө 30 настай тэрбээр нэг ч унаагүй 15 даваатай түрүүлж, хоёр башё дараалан эзэн хааны цомыг хүртэв. Мөн шинэхэн аварга маань энэ оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлэв.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр 30 нас хүрч байна.

Домогт Таихо аваргаас хойш 59 жилийн дараа ёкозүна цолтой барилдсан эхний хоёр башёдоо түрүүлсэн анхны бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Удаан хугацааны дараа Кюүшү башё энэ газар зохион байгуулагдсанд баяртай байна. Та бүхний дэмжлэг намайг өөртөө итгэлтэй барилдахад тусаллаа. Өмнө нь нэг ч унаагүй түрүүлж байгаагүй учир үнэхээр баяртай байна. Би тийм ч олон талт чадвартай бөх биш. Үргэлж л том биеэ ашиглаж, хамгаалж, довтлохыг зорьдог. Би үүнийгээ сүмогийн төгс арга гэж сурсаар ирсэн. Би зодог тайлах хүртлээ хэзээ ч 100 хувьтай барилдахгүй байх. Гэхдээ аль болох ойрхон барилдахыг хичээнэ. Бүх зүйл ийм болно гэж төсөөлж байгаагүй ч өнөөдрийг хүртэл би бүхнээ зориулсан. Ирэх жил түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэмээр байна” гэжээ.

Тэрбээр нийт дээд зиндааны зургаан түрүүтэй боллоо.

Бусад монгол бөхчүүдийн хувьд,

  • Комүсүби Ичиножо А.Ичинноров таван даваа, 10 унаатай
  • Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн зургаан даваа, есөн унаатай
  • Тамаваши Б.Мөнх-Оргил есөн даваа, зургаан унаатай
  • Хошорюү С.Бямбасүрэн долоон даваа, найман унаатай
  • Чиёошома Г.Мөнхсайхан найман даваа, долоон даваатай тус тус башёг өндөрлүүлэв.

Кюүшү башёгийн үеэр ёкозүна Асашорюү Д.Дагвадорж Фүкүокад зочлон ордонд барилдаан үзэж Магаки оякататай уулзжээ.

АБУ ДАБИГИЙН ИХ ДУУЛГААС ХОЁР АЛТ, ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

IJF буюу Олон улсын жүдогийн холбооны энэ оны сүүлийн Их дуулга өчигдөр Абу Дабид өндөрлөв. Энэхүү тэмцээнд 41 орны 223 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг 10 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчинтай оролцов.

Эрэгтэй -60 кг

  • Э.Сумъяабазар эхний тойрогтоо Оросын Аюб Блиевийг ялж, хэсгийн аваргын төлөө Их Британийн Самуэль Холд ялагдсан. Ийнхүү дагах барилдаанаа Украины Дилшот Халматовтой хийж, ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Б.Сүхбат эхний тойрогтоо Оросын Рамазан Абдулаевд ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эрэгтэй -66 кг

  • Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Киргизстаны Баибол Саламат Уулуг тус тус ялж, хэсгийн аваргын төлөө Оросын Исмаил Мисировд ялагджээ. Ийнхүү дагах барилдаандаа Узбекистаны Дилшодбек Юлдошевийг, хүрэл медалийн төлөө Францын Валид Хярыг тус тус ялжээ.

Эрэгтэй -73 кг

  • Г.Одбаяр эхний тойрогтоо Францын Тио Риквинийг ялсан ч хоёрдугаар тойрогтоо Оросын Казбек Нагучевд ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.
  • Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Бельгийн Жерон Кассег, хэсгийн аваргын төлөө Словенийн Мартин Хожакийг тус тус ялж, хагас шигшээд үлдсэн. Мөнгөн медалийн төлөө Оросын Армен Агаяныг, финалд Узбекистаны Хикматиллох Тураевыг тус тус ялж, алтан медаль хүртэв.

Эрэгтэй -81 кг

  • Г.Болор-Очир эхний тойрогтоо Узбекистаны Сухроб Турсуновыг ялсан ч дараагийн тойрогтоо Украины Сергий Кривчачид ялагджээ.
  • Б.Батболд эхний тойрогтоо Германы Тим Грамковд ялагджээ.

Эрэгтэй +100 кг

  • О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Узбекистаны Шохрух Мамарасуловыг, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пумалайненыг тус тус ялжээ. Хагас шигшээд Украины Евгений Балевскийг ялж, финалд Румыны Владут Симионескуг ялснаар алтан медалийн эзэн болов.

Өдгөө 22 настай, улсын начин Б.Одхүүгийн хүү О.Цэцэнцэнгэл нь энэ оны Парисын Их Дуулгад тавдугаар байр, Бакугийн Их Дуулгаас хүрэл медаль хүртээд байсан юм.

  • С.Бат-Орших эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Йосеф Терхект ялагджээ.

Эмэгтэй -52 кг

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо Португалын Жоана Диогог, хэсгийн аваргын төлөө Польшийн Александра Калетаг тус тус ялжээ. Гэвч хагас шигшээд Францын Амандин Бушардад ялагдаж улмаар хүрэл медалийн төлөө Мароккогийн Сумияа Иравитай барилдан ялжээ.
  • Г.Ганцэцэг эхний тойрогтоо Челси Жайлест ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эмэгтэй -57 кг

  • Л.Энхрийлэн эхний тойрогтоо Польшийн Арлета Подолакийг ялсан ч хэсгийн аваргын төлөө Израилийн Тимна Нелсон Левид ялагджээ. Дагах барилдаандаа тэрбээр Бельгийн Мина Либирийг, хүрэл медалийн төлөө Их Британийн Аселья Топракийг тус тус ялав.
  • Б.Алтанцэцэг эхний тойрогтоо Чехийн Вера Земановад ялагджээ.

Эмэгтэй -63 кг

  • С.Лхагвадулам эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Словенийн Андрея Лескид ялагджээ.
  • Б.Баасанжаргал эхний тойрогтоо Финландын Эмиллиа Канерваг ялсан ч дараагийн тойрогтоо Австралийн Катарина Хакерт ялагджээ.

Эмэгтэй -70 кг

  • М.Даваасүрэн эхний тойрогтоо Шведийн Ида Эрикссонд ялагджээ.
  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо Бразилын Эдуарда Росаг ялсан ч хэсгийн аваргын төлөө Францын Марье Эве Гахьед ялагдав. Улмаар дагах барилдаанаа Австралийн Аофи Гуглантай хийж ялсан. Ийнхүү хүрэл медалийн төлөө Их Британийн Келли Петерсен Поллардтай учраа таарч, ялагдал хүлээв.

Эмэгтэй -78 кг

  • Б.Эрдэнэт-Од эхний тойрогтоо Германы Алина Бөем ялагджээ.

Эмэгтэй +78 кг

  • А.Адъяасүрэн эхний барилдаандаа Оросын Анжела Гаспаряныг ялсан ч хагас шигшээд Бразилийн Беатриз Сузад ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Коралье Хайметэй барилдсан ч мөн ялагдав.

Монголын баг хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ. Харин Оросын баг хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтай бүх улсуудыг тэргүүлж, Их Британи хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай удаалжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ удаагийн Абу Дабигийн Их дуулгыг үзэж сонирхсон бөгөөд тэрбээр Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар олон улсын жүдогийн бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж, Монголд Их Дуулгын тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 185.220.101.18

======= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-29 202.9.40.39

Жудо бөхийг Монгол улсад хөгжүүлэхэд Х.Баттулгын оруулсан гавьяаг ард түмэн өндөр үнэлдэг. Тэр нь ч үнэн юмаа. Харин Монголд гран при зохиогоод хэрэггүй, манай улсад цөөхөн орны тамирчид ирж бөөн зардал гарна. Өвөрмонголын Хөх хотод тэмцээн болж байхад хэрэггүй байхаа. БНХАУ-д олон орны тамирчид ирээд манайд цөөхөн орны тамирчид ирвэл нэр хүндэд муу. О.Цэцэнцэнгэл болон медаль авсан бусад тамирчиддаа баярлалаа. Хөгжөөн дэмжигч бид та нарын амжилтаас баяр баягалан сэтгэлийн таашаал авдаг шүү

Avatar

Зочин 2021-11-29 192.82.72.150

Х. Баттулгыг борив нь баастай байхад Монгол жудочид Москвад болсон олимпын тоглолтоос медаль авч байсан юм шүү.

Avatar

Зочин 2021-11-29 103.111.68.3

ЧИ ТЭГЭХЭД ААВЫНХАА ТӨМСӨГД Ч БҮРДЭЭГҮЙ БАЙЖЭЭ ХӨӨ.

Avatar

зочин 2021-11-29 64.119.16.105

Бөх барилдаж, учир утгагүй бөх шүтээд улс орон хөгжихгүй нь тодорхой, хэдэн бөхийн амьдрал дээшилж, цол тэмдэг авна л биз, улс орон, нийгэмд ямар ч наалдах юм байхгүй ш дээ

Avatar

иргэн 2021-11-29 192.82.76.250

Энэ амжилт тамирчдын ичээл зүтгэл, хэдий ч бас сайн дасгалжуулагч нарын гавъяа мөн. Энэ спортыг дэлхийн давцанд гаргасан хүн бол Х.Баттулга билээ. Түүний нөр их хөдөлмөрийг төр үнэлэх ёстой.

Avatar

Сэтгэл зүй 2021-11-29 202.179.26.182

Тэр . Хуруу гараа гозолзуулаад орилж бахирч гүйдэгээ хэзээ больцгоох вээ.Сэтгэл зүй дутуу байгаагын илрэл шд. Азаар хожоод байгаам уу хаашаан. Ялахаар аа заавал нидэрнэ. Толгой дээгүүр нь алхана. Хаанаас сураад байнаа

Avatar

Зочин 2021-11-29 66.181.170.73

япон солонгосгүй град саламд орчоод нэг их онгироод байх хэрэггүй шүү

Avatar

Зочин 2021-11-29 103.26.195.154

эргүү хар мал

Avatar

зочин 2021-11-29 192.82.71.17

биеийн тамирын уралдаанд монголууд сайн байдаг нь сайхан хэрэг. Энэ бол байгаль дэлхийн минь өгөөж. Гэхдээ яг өнөөдөр биднмй хөөрөөд байх асуудал арай биш. Пандемаас гарах, зөв амьдрах, ёс суртахуунаа олж авах, хөгжих, бусдаас дагаж салбагнахаа болих мэт асуудлууд байна

Avatar

Зочин 2021-11-29 103.26.195.154

байгаль дэлхийн өгөөж ч гэх шиг.Энэ салбар арай дээр менежменттэй яваад байнаа л гэсэн үг!Бусдаар бол хэт хувиа хичээсэн мөнгө ашиг харсан авилга шингэсэн байдал газар авсаны шинж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж