МАН-ын 30 дугаар Их хурал ба гурван мессеж | News.MN

МАН-ын 30 дугаар Их хурал ба гурван мессеж

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН-ын 30 дугаар Их хурал ба гурван мессеж

МАН-ын 30 дугаар Их хурал ба гурван мессеж

Яг долоо хоногийн дараа эрх баригч Ардын намын 30 дугаар Их хурал болно. Энэ талаар өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан албан ёсоор мэдээлэл хийхдээ гурван мессеж улс төр, нийгэмд  өгсөн нь  нэгд, Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлах, хоёрт, ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд анхаарах, гуравт, авлигатай тэмцэх.

Зуун жилийн үүх, түүхтэй, төрийн бүх эрх мэдлийг гартаа атгасан том намын дарга хэн байх нь улс төрийн анхаарлыг татах гол асуудал мөн. Монголын улс төр, нийгэм, эдийн засагт гарах бүх бодлого шийдвэр цаашдаа  хүссэн ч эс хүссэн ч түүнээс хамаарах учраас. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлахаар эрх баригчид нэгэнтээ тохирсон болох нь Д.Амарбаясгалангийн өгсөн “мессеж”-ээс тодорхой байна. Хэдийгээр нэр, зүсийг нь  нэрлэж, зааж хэлээгүй ч гэсэн. Түүний Ерөнхий сайдын суудал авахтай зэрэгцээд огцруулах тухай яриа өрнөсөн. Гэвч, Л.Оюун-Эрдэнийн ард нутгийн ахынх нь, Ерөнхийлөгчийн дэмжлэг бий. Тэгээд ч МАН өнгөрсөн сонгуулиудад тогтвортой төртэй байхаа амалсан, зэргээс харвал ямар ч байсан засаг солигдохгүй нь. Засаг солигдохгүй болохоор Л.Оюун-Эрдэнэ бараг зуун хувийн дэмжлэгтэй батлагдах байх, босоо тогтолцоотой нам шүү дээ.  

Л.Оюун-Эрдэнийг суудлыг зүүдэлж яваа улстөрчид МАН-д нэг, хоёр байсан байх. Байх гэдэг нь одоо байхгүй гэсэн үг. Учир нь, Л.Оюун-Эрдэнэ аргадахыг нь аргадаж, айлгахыг нь айлгаад авдартаа хийчихсэн.  Хэвлэлүүдээр Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар, Г.Занданшатар, тэр ч бүү хэл Сү.Батболд нарын нэрсийг эртнээс тодруулж, санаатай, санамсаргүйн завсарт сэвж байсан ч тэдний зарим нь амбицаа түр хойш татсан байх магадлалтай. Зарим нь тэр тухай зүүдлээ ч үгүй байх. 

Харин Д.Амарбаясгалан “Эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг Их хурлаар танилцуулах”-ад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, авлигатай тэмцэх асуудлыг багтааснаа дуулгахын зэрэгцээ “ардчилал, хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид хамтран ажиллаж буйгаа,  дундаж давхаргыг олноор бий болгоход авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал саад болж байгааг хэвлэлийн хуралдаа дурдсан нь зүгээр нэг үг биш  анхааруулга гээд ойлгочиход буруудахгүй биз.

Авчиг, тэрхүү саад болж буй  авлига авдаг, албан тушаалын гэмт хэрэгт холбогддог, хүнд суртал, хариуцлагагүй байдал гаргадаг, хүний эрх зөрчдөг хүмүүс нь Ардын намынхан өөрсдөө билээ.

Үндсэндээ МАН-ын Пентхаус өөрөө авлигачдын үүр уурхай болоод удаж байгаа агаад хэрэвзээ Д.Амарбаясгалан болоод түүний нам авлигатай, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийг жинхэнээсээ хүсч байгаа бол үүнийгээ намын цагаан байрнаасаа эхлүүлэх ёстой юм, яг үнэндээ.

ХҮНИЙ ЭРХ БА МАН-ЫН ЭРХ

“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Амартүвшинг Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүхээс 500 мянган төгрөгөөр шийтгэжээ. Ард иргэдийнхээ ажил орлогыг бодоод үйлчилгээнийхээ байгууллагын үүд хаалгыг ядахнаа нээчих гэж шаардсаны төлөө шүү дээ. Covid-19-ийн хориг хоёр нүүртэй үйлчилж байгааг,  цар тахлаар далимдуулсан дарга нарын дабль стандартыг тэр эсэргүүцсэн.  Үүнийхээ төлөө тэрбээр ял шийтгэл хүлээсэн нь энэ.  Гэтэл Гамшгийн тухай хууль зөрчиж,  "Дижитал үндэстэн" арга хэмжээ зохион байгуулж, олон хүн цуглуулсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ял зэмгүй өнгөрсөн нь үнэн.

Тэрчлэн бусдын амь насыг авто машинаар дайрч хөнөөхийг завдсан МАН-ын хурган даргын хүүхдийн бичлэгийг дэлгэсний төлөө Э.Одбаярын гэр, эмнэлэг, цагдаагаас өөр газарт зорчих эрхийг нь цагдаагаас хязгаарлачхаад байгаа. Д.Монголхүүг талбай дээр акц зохион байгуулсных нь төлөө буруутгасан, баривчилсан. Энэ мэт үзэл бодлоо илэрхийлсэн, жагссан, шүүмжилсэн болгоныг өнөөдөр цагдаагаас дууддаг, айлгадаг болсон нь худлаа биш. Гэтэл ил цагаан бусдын амь насанд заналхийлж суудаг рецидевүүдтэйгээ хариуцлага тооцох нь бүү хэл харин ч тэдний ард Ардын намынхан бий гэж хардагддаг, харагддаг.

Оксфордын их сургуулийн Төрийн  удирдлагын Блаватникийн сургуулиас явуулсан Covid-19 цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний индекст  Монгол Улс 69.91 хувь буюу харьцангуй хатуу арга хэмжээ авсан улсын нэгд багтсан байдаг.  Өөрөөр хэлбэл,  Гамшгийн тухай хуулийн ард УОК, НОК бодлого шийдвэр нь хүний амьд явах, ажил хийх, сурах, хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн жишээ цөөнгүй.  2020 онд 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй амиа алдсан эмэгтэйн үхэл үүний тод жишээ юм.  Иймээс л МАН-ынхны Их хурлаараа ярилцах хүний эрх нь хэний эрх вэ гэж асуумаар байна. Хүний эрхийг хэрхэн, яаж зөрчиж байгаагаа МАН хүлээн зөвшөөрсний дараа л хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлаа ярих хэрэгтэй юм.

АРДЫН НАМ БА АВЛИГА

2016 онд МАН засгийн эрх авснаас хойш авлигын индексээр Монгол Улс нийтдээ 25 байраар ухарсныг “Транспаренси интернэшнл" байгууллагаас жил болгон авлигын индексээс харчихаж болно.  Өнгөрсөн 2020 онд гэхэд Монгол Улс 111 дүгээр байрт бичигджээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний 10 сард авлигын 289 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 21 буюу 7.8% өссөн үзүүлэлт аж.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 22 (11.6%)-оор
  • Хахууль авах гэмт хэрэг 5 (8.9%)-аар
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 4 (5 дахин)-өөр өссөн нь голлон нөлөөлжээ.  Товчхондоо бол Ардын намын засаглалын үед авлига өссөн гэсэн үг.

Ардын нам, авлига хоёр нэг зоосны хоёр тал гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй. Ямар сайндаа л Ерөнхий сайд хүртэл анд нөхдөө аврах уу, улс орноо бодох уу гэж асуухдаа тулах билээ.

Хуульчлагдсан хулгайн хамгийн сүүлийн бодит жишээ бол Богд Зонховын хөшөө.  Төсвийг нь батлаагүй, тендерийг нь зарлаагүй байхад ажил нь аль хэдийнэ явчихсан, гэтэл Монгол Улсын сан хөмрөгийг нь хариуцаж байсан, байгаа МАН-ын хоёр сайд нь мэдээгүй гээд мэлзээд, хяналт тавих ёстой гишүүд нь уншаагүй, хараагүй, дуулаагүй гээд сууж байх жишээний.  Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр санаачилсан гишүүдийн нэг Ц.Цэрэнпунцаг “Монголчууд өвдөхөөрөө гандан барааддаг” гээд доромжлоод зогсож байна. Бараг Богд Зонхова нь хүртэл гомдож уйлмаар үйл явдал болоод өнгөрлөө. Баян хүн өөрийнхөө мөнгөөр хөшөөгөө барина уу, нураана уу бидэнд падлий байхгүй. Харин  экспорт, импорт нь тэг зогссон, орж ирэх мөнгө байхгүй шахам байхад 32 тэрбумаар хөшөө барих хэмжээний баян улс Монгол биш шүү дээ.

Эл хөшөөг санаачилсан гурван гишүүний хоёр нь Ардын намынх. Оймсондоо доллар, оффистоо авлигаа нуусан, ЖДҮ-ийн хөрөнгийн тэгш хүртээмжтэй хувааж идсэн хүмүүс бүгд Ардын намын "шошготой". Тэгэхээр авлигатай тэмцэхийн тулд Ардын намынхан Ардын намынхантайгаа, эрх баригчид, эрх баригчидтайгаа  тэмцэнэ гэсэн үг. Ерөнхий сайд нь журмын нөхдийнхөө авлигатай тэмцэхээ аль эрт зарлачхаад байгаа. Атал журмын нөхөд нь авлигатай тэмцэж чадах болов уу?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зураач Лондон 2021-11-29 87.80.155.6

Хм, Авилгачдын Их хурал болох юм биз дээ!

Avatar

Зочин 2021-11-29 185.220.101.18

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Жагсаалт 2021-11-29 64.119.26.241

Хэлдэг ч хийж чаддагүй, тэмцэнэ гээд тэмцдэггүй, зарлана гээд зарладаггүй, сэм хуйвалддаг, эзгүй талд шавар цутгах, дарга нар нь нууцаар цалингаа нэмдэг.

Avatar

Zochin 2021-11-29 103.229.122.37

Dornodiin zasag nertei hulgaich awilgalch, hytaduudiin gar hul badamsureng zailuulj ug duu. MANgaruudaa. Gazriin mergeshsen naimaachin, bugsnii dontoi hulgaich

Avatar

Zochin 2021-11-29 103.229.122.37

MAN bvgd awilgalchid

Avatar

Тэнэг ард түмний нэг тэнэг нь байнөө 2021-11-29 202.126.89.230

Төрийн алба ажлаа мэддэггүй хүмүүсээр дүүрэн болсон юм билээ, ямар ч асуудлаар ажил хөөцөлдөхөд 3 аас 4 удаа эргэж буцааж бие бие рүүгээ явуулж хүнийг залхаан цээрлүүлдэг.
Цагдаа, эмнэлэг, нийгмийн даатгал, бүртгэл, төрийн захиргаа, эрчим хүч гээд …

Avatar

иргэн 2021-11-29 192.82.78.143

Төрийн алба үнэхээр болохгүй байна. Өргөдөл өгөхөд бөмбөг өшиглөж байгаа юм шиг иргэнээ явуулж байна. 8 сар болоход шийдсэн асуудал байхгүй, мөнгөтэй хүний амаар явдаг юм байна даа. 1800-1200, 1111 гээд иргэдээ сонсоно гэх боловч бүгд худал. Зөв шийдвэр гаргахгүй бол энэ олон утас ажиллуулж мөнгө идэхээ болих хэрэгтэй . 1111 бол утсаа ч авахгүй, өдөржин дуудаад таг чиг. Цахим гээд өргөдөл өгөхөд бас асуудал шийдэгдэхгүй, хянадаг хүн байхгүй юм шиг байна лээ

Avatar

зочин 2021-11-29 67.180.129.0

Яах гэж ингэж худлаа хэлдэг юм бол доо хөөрхий.

Avatar

зочин 2021-11-29 103.26.192.43

Оймсондоо доллар, оффистоо авлигаа нуусан, ЖДҮ-ийн хөрөнгийн тэгш хүртээмжтэй хувааж идсэн хүмүүс бүгд Ардын намын "шошготой".

Avatar

ЗОЧИН 2021-11-29 202.9.46.241

МАН ҮНЭХЭЭР ХУУЛЬ ЁС, ШУДАРГА ЁСЫГ ЯРЬЖ БГА ЮМ БОЛ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БГА, ХУУЛИАР ТЭТГЭВРИЙН НАС НЬ 10- Д ЖИЛЭЭР ХЭТЭРСЭН ӨВӨӨ, ЭМЭЭ НАРАА ЗАЙЛУУЛЖ ЗАЛУУЧУУДАД АЖЛЫН БАЙР ГАРГАЖ ӨГӨХ ЁСТОЙ. …… ТЭД ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУВИЙН ӨМЧ ШИГ БОЛГОЖ, МАФ БАЙГУУЛЖ, ИДЭЖ УУЖ ДУУСГАЛАА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-11-29 202.131.243.186

Манай ах намынхан ч яахав дээ дан худлаа хэлдэг улсууд. Хэлснийх нь эсэргээр ойлгоод байхад бараг таараад байдаг юм. ЕС -ээр батлажмлахаас бусад нь хэцүүдэх юм байна даа яана даа, ядаж бхад хүчний тэнцвэрийг барьж байх ёстой нөгөө намын байгаа царай!!!!!

Avatar

Зочин 2021-11-29 66.181.176.106

Danhan tolgoit namiin darga bolvol MAN DUUS DUUS

Avatar

Баатар 2021-11-29 202.126.88.128

Жинхэнэ авилгачдаасаа салж хүний эрх эрх чөлөөг дээдэлнэ гэж байгаа бол МАН Оюун- Эрдэнээс салах ёстой

Avatar

ЗОЧИН. 2021-11-29 103.212.116.34

ЭНЭ МУУ ГЕСТАПОГИЙН ОФИЦЕР ШИГ НҮДЭНД ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ БАЦААНЫГ ДЭЭШ НЬ ГАРГАЖ БОЛОХГҮЙ

Avatar

Зочин 2021-11-29 192.82.70.228

ene ulun bandi hamgiin shildeg avilgachin shuu dee

Avatar

Хошү 2021-11-29 122.201.22.211

Ардчилсан нам олигтой байсан бол МАНгарууд ингэж даам гарахгүй байлаа даанч Эрдэнэ Зи тэргүүтэй новшнууд намыг самарчихлаа

Avatar

Hunii erh gesnuudee... 2021-11-29 80.209.252.179

Hunii erh gesnuudee. Tiim l yum bol hunii eruul, ayulgui orchind amdrah erhed notstoi etsdel bii bolgoson ter Obuna gegch Bolor-Erdene dragiig tsagdaagiin baiguullagad EH-iin 15.6 dugaar zuild zaasan gemt hereg uildsen asuudliig ni shalguulchih. Tegvel itgeye. Ternees busdaar hudlaa chaagaad yah yum…

Avatar

Шудрага иргэд 2021-11-29 202.126.89.19

Авилгалыг төгөлдөржүүлж, шудрага бусын хонгилоор иргэдийг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүлтийг дэмжиж, бузар булай бүхний хаан болсон Элбэгдорж яагаад ялаа үүрч жангаа идэхгүй байна МАНАН-гиийхаан.

Avatar

Равдан 2021-11-29 64.119.18.225

.1.Хамгийн чадваргүй ерөнхий сайд бол Оюун-Эрдэнэ
2. Хамгийн их хүний эрх зөрчиж байгаа нь МАН
2.Хамгийн их авлигын асуудалтай холбогдсон нь МАН-ын гишүүд ба Оюун-Эрдэнэ нар байна. Эндээс шударга шийдвэр гаргаж чадах уу???????

Avatar

beke 2021-11-29 66.181.161.27

Ардчилсан нам,бусад намууд өөрсөдөө олигтой байгаачээ. нэгэнт ард түмэн олонх болгоод сонгоод байхад тэнэгтээд л худлаа юм бичихээс цаашгүй. Одоо байгаагаа та нар засчихаад наад намаа муулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-11-29 124.158.66.96

МАН хүний эрх нтр гэж дуугарч байгаа нь их юм. Сөрөг хүчин АН ганц мэдэгдэл хийхэд л МАН айж алдаагаа засдаг байх ёстой юм, уг нь….. даанч арчаагүй байна даа АН.

Avatar

Зочин 2021-11-29 103.229.179.2

Ardchilsan namiin ih hurald gonjtoi judochid orj suusnaas ehleed l ipon bolsondoo. odoo tolgoilogch ni ardiin namd zuvluh uilchilgee uzuulj bna. tegeed l oilgochihdoo!

Avatar

Зочин 2021-11-29 103.212.118.243

GOOGLE ГАРААГҮЙ БАЙХАД ГҮҮГЛДДЭГ ХОТОД ОРЖ ИРЭЭГҮЙ БАЙЖ "БАМБАРУУШ"-ААС МОРОЖЕН ИДДЭГ МАРГААШАА ХАРААГҮЙ БАЙЖ 30 ЖИЛИЙН ДАРААХИИЙГ ХАРДАГ ОН ЦАГААСАА ТҮРҮҮЛЖ ГҮЙСЭН УСАН ТЭНЭГ МУЛГУУ НАМЫН ДАРГАТАЙ БОЛОХ НЬ ЭЭ

Avatar

1 2021-11-29 139.5.219.175

Ардын нам ийм арчаагуй мулгуу амьтдаар удирдуулж ингэтлээ дорд орж байгаа нь нийгэм маань оороо ингэтлээ доройтсоныг илтгэнэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж