43-78 мянган төгрөгийн шинжилгээнд иргэд үнэгүй хамрагдана | News.MN

43-78 мянган төгрөгийн шинжилгээнд иргэд үнэгүй хамрагдана

43-78 мянган төгрөгийн шинжилгээнд иргэд үнэгүй хамрагдана

43-78 мянган төгрөгийн шинжилгээнд иргэд үнэгүй хамрагдана

Ирэх оны нэгдүгээр сараас Монгол Улсын иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар болсон тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тодруулбал, энэ оныг дуустал 18-аас дээш насны иргэд эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бол 2022 оноос бүх насны хүмүүс хамрагдах эрхтэй болно гэсэн үг. 43-78 мянган төгрөгийн багц шинжилгээнд иргэд хувийн болоод улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар хамрагдах боломжтой. Гэсэн ч энэ талаар мэдээлэл хомс байдгаас болж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах  иргэдийн тоо бага байдаг аж. Тиймээс энэхүү үзлэг, шинжилгээнд иргэд хэрхэн, хаана хамрагдах боломжтой талаар Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.

ИРЭХ ОНД НАСНЫ БАГЦЫН НЭР ТӨРЛИЙГ ОЛШРУУЛЖ, САНХҮҮЖИЛТЫГ 2 ДАХИН НЭМНЭ

-2018 оноос урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцаж байгаа. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээт улсын болон хувийн эмнэлэгт иргэд хандаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломжтой болсон.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн санхүүжилтэд нэг иргэнд 56 мянган төгрөг байхаар тооцоолж санхүүг төсөвлөдөг бол 2022 онд 60.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Энэ нь одоогийн батлагдсан төсвөөс хоёр дахин их дүн. Мөн ирэх онд урьдчилан сэргийлэх шинжилгээний багцын нэр төрлийг олшруулахаар хэлэлцэж байгаа. Аливаа өвчнийг эрт оношилж, илрүүлэх нь эмчилгээний хувьд өндөр үр  дүнтэй.

Тухайлбал, хорт хавдраар өвчилсөн иргэдийн 75 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Мөн Covid-19 халдвараар нас баарагсдын 80 орчим хувь нь архаг, суурь өвчтэй байгаа нь иргэдийн эрүүл мэндийн асуудалд эрт илрүүлэг ямар чухал болохыг харуулж байна.  Хүүхэд эхийн хэвлийд байхаас насан туршид эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагдах журмыг ирэх оноос хэрэгжүүлнэ. Ийнхүү бүх нийтээр идэвхжүүлж халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж чадвал дараа дараагийн хүндрэл гарахгүй. Тиймээс эрт илрүүлгийн үзлэгийн талаар иргэд аль болох судалж харьяа дүүргийн эмнэлэг болоод улсын, хувийн томоохон эмнэлгүүдэд хандаж багцын шинжилгээнд хамрагдах боломжтой.

Судалгаагаар 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл их байгаа аж.

Урьдчилан сэргийлэх үзлэг нь 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш гэсэн дөрвөн насны ангилалтай байдаг. Эдгээр насны иргэд шинжилгээнд хамрагдахын өмнө биеийн ерөнхий үзлэг хийлгэсэн байх ёстой юм. Үүний дараагаар эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдана. Дээрх багцын шинжилгээг нийслэл болоод орон нутагт дараах эмнэлгүүд хийж байгаа юм.

www.emd.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 139.5.218.92

Ийм тийм юмны хариуг яаж мэдэх вэ гэнгүүт аан тэр чинь бол төлбөртэй байгаа шүү гэнэ л дээ

Avatar

Зочин 2021-11-29 185.220.101.18

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-29 203.91.115.52

Хөдөөний иргэд өөрсдөө эмлэгээ сонгож эмчлүүлдэг болмоор бна 13 р маягт гэх хүний эрх зөрчсөн цаасыг одоо болих хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-29 203.91.115.52

Орон нутгийн иргэд УБ хотод очоод өөрөө эмлэгээ сонгоод шинжилгээ эмчилгээ хийлгэдэг болмоор бна 13 р маягт гэх хүний эрх хязгаарласан зүйлээ одоо болиочээ

Avatar

Зочин 2021-11-29 192.82.70.23

Төр засагаа талархалтай байна . бүх нийтээрээ хамрагдах нь туйлын зөв баяраллаа.

Avatar

Зочин 2021-11-29 103.80.210.183

зөв хуваарь хүн амьтанаа бөөгнөлүүрэхгүй зохион ббайгуулж чадах уу? бөөгнөрүүлээд тэврэлдүүлээд халдвараа түгээгээд л аль муухай бүхнийг зохион байгуулдаг шүү!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж