Мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.11.28/ боллоо. Түрүүлэх нь тодорхой болсон ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр озэки Такакэйшог ялснаар нэг ч унаагүй 15 даваатай түрүүллээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ийнхүү хоёр башё дараалан түрүүлснээс гадна энэ оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлэв. Нийт дээд зиндааны зургаан түрүүтэй боллоо.
Бусад монгол бөхчүүдийн тухайд, Кирибаяама Б.Лхагвасүрэн Тамаваши Б.Мөнх-Оргилыг, Хошорюү С.Бямбасүрэн Такарафүжиг тус тус давсан бол Ичиножо А.Ичинноров, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шорооджээ.
Холбоотой мэдээ