Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв. Эмгэнэлд: “Оросын Холбооны Улсын Кемерово мужид болсон уурхайн ослын улмаас уурхайчин, онцгой байдлын аврагч зэрэг олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Оросын ард иргэд, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.
Өнгөрөгч Пүрэв гарагийн өглөө ОХУ-ын Кемерово мужийн Листвяжная нүүрсний уурхайд метан хий дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 52 хүрээд байна. Осол гарахаас өмнө уурхайн гүнд 285 хүн ажиллаж байжээ. Метан хий дэлбэрснээс гал гарч, уурхай хорт утаагаар дүүрсний дараа аврагчид 239 хүнийг эсэн мэнд гаргаж, 14 хүний цогцос олсон байна. Амиа алдагсдын 6 нь уурхайн 250 метрийн гүнд ажиллаж байсан аврагчид байжээ. Уурхайн цооног сүүлд хорт утаагаар дүүрсэн тул аврах ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болсон байна.
Холбоотой мэдээ