Япон ёс зүй ба монгол амбиц | News.MN

Япон ёс зүй ба монгол амбиц

Япон ёс зүй ба монгол амбиц

Япон ёс зүй ба монгол амбиц

Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж  буйгаа өнгөрсөн аравдугаар сард зарласан. Түүний хувьд дэвжээний багш болохын тулд 2022 оны наймдугаар сар  хүртэл хамгаалалтад гарч, үзэгчдэд үйлчлэх ёстой. Харин тэрхүү зургийг харсан монголчууд “Цагийг эзэлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал Японы сүмо бөхийн бүх амжилтыг эвдчихээд байхад хамгаалагч хийлгэн доромжилж байна” гэж уурсах нь тэр. Харин Япончуудын хувьд энэ  нь өөр утгыг илэрхийлнэ.

Амжилт маруухан жирийн сүмоч, аугаа их аварга байсан ч тамирчны замналаа өндөрлүүлсэн л бол хамгийн доод шатнаас шинэ албандаа зүтгэнэ.

Товчхондоо Сүмогийн ертөнцийг сүүлийн 20 жил байлдан дагуулсан Хакүхо шинэ ажлаа доороос эхэлж байгаа нь энэ. Аргагүй тогтсон ёс заншил зарчимтай улс гэдэг өөр юм. Хэрэв Хакүхо М.Даваажаргал Монголд ирсэн бол түүнийг зүй ёсны шат дамжлагаар явуулалгүй шууд цэргийн цолоор шагнана, улстөрд ухамсаргүйгээр дэмжин албан тушаал, эрх мэдэлд умбуулна. Тэгээд тэр салбар амаараа шороо үмхэнэ.

Өөрөөр хэлбэл, Япон Улс хөгжиж, Монгол Улс уруудаж буй шалтгаан М.Даваажаргалын жишээн  дээр тод харагдав.

УИХ-ын дарга Г.Занданшатар сүүлийн үед “Япон лугаа адил хөгжье” гэх  санал санаачлагыг ихээр хэлж, уриалах болсон.  Тэрбээр МАН-ын 100 жилийн ойн үеэр “Өнгөрсөн 30 жилд Монгол Улсад  үндэсний үйлдвэрлэл уналтад орж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай, өөр хоорондоо уялдаагүй олон бодлого загварыг гаднаас хуулбарлаж хэрэгжүүлсэн нь тогтолцоо болж төлөвшсөнгүй, идээшиж нутагшсангүй. Тиймээс зуун жилийн тэртээ эх орончдын маань дэвшүүлсэн “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томьёолмоор байна” гэж мэдэгдсэн.  Тэгвэл эхлээд төрийн дээд албан тушаалтнууд япон хүмүүс шиг хариуцлага хүлээж сурсан цагт бид хөгжих бус уу.

Японд парламентын гишүүн нь эмэгтэй хүн рүү удаан ширтсэн, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, иргэдэд буруу мэдээлэл өгснийхөө төлөө гэх мэт нэг л удаа алдаа гаргасан бол ёс зүйн хариуцлага хүлээж огцордог жишиг тогтчихсон. Ийм тохиолдлыг бид олон жишээнээс тодхон харж болно. Тухайлбал,

  • Хамгийн сүүлд гэхэд 2021  оны хоёрдугаар сард Японы олимпийн хорооны дарга Ёширо Мори "Эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг. Тиймээс эмэгтэй зөвлөлийн дарга нартай уулзахад хэтэрхий их цаг шаардагдана" гэж хэлснийхээ  төлөө олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэндээ уучлал хүсч, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм.  
  • 2020 онд Японы нийслэл Токио хотын Прокурорын газрын дарга Хирому Курокава мөрийтэй тоглоом тоглосон гэх асуудлаар өөрийн хүсэлтээр  албан тушаалаасаа огцорсон.
  • 2019 онд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Сугавара Ишшю  Сонгуулийн хууль зөрчиж Токио хотын оршин суугчдад оршуулгын ёслолд ашигладаг үнэтэй амтат гуа, наймаалж  бэлэглэсэн учраас өөрийн хүсэлтээр огцорсон.
  • 2019 онд Японы Засгийн газрын сайд Ёшитака Сакурада “Гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн завсварлахаас илүүтэй тус бүс нутгаас сонгогдсон гишүүдийг дэмжих хэрэгтэй” гэж хэлснийхээ төлөө  мөн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч байв.

Гэтэл Монголд  бүх юм эсрэгээрээ. УИХ-ын гишүүн нь согтуугаар жолоо барих, хүчингийн асуудалд холбогдож, ЖДҮ-ээс олноороо зээл авсан зэрэг асуудал өнөөдөр ч хуулийн байгууллагаар эцэслэгдээгүй. Гишүүд нь худлаа хэлснийхээ төлөө, хулгай хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, хариуцлагагүй байдлаар нь жагсаадаг бол Монгол Улс  тэргүүлнэ үү гэхээр сүүлдэхгүй.  Монгол Улсын хөгжил дорой, ядуу амьдарч байгаа нь дан ганц эрх баригчдаас хамаарахгүй.  Нөгөөтэйгүүр иргэд бид  нийгмийн харилцаанд оролцохдоо дүрэм журмыг баримталж, ёс зүй сахиж чаддаг бил үү гэх асуулт гарч ирнэ.  Автобусны хаалгаар орохдоо бие биеэсээ урьтаж шахцалдан дайрч орно. Гудамжаар алхахдаа тамхи татаж, ардаа  алхаж буй хүмүүсээ утаагаар утна.

Ерөнхийдөө өнөөдөр монгол хүний шүтдэг хамгийн гол үзэл нь амиа хичээх болжээ. Амиа хичээх үзэлтэй хүнд ёс зүй байдаггүй гэх үг бий.

Харин  япончуудын хувьд хүн бүр өөрт оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлж, чин сэтгэлээсээ хандсанаар бүх зүйл зохих байрандаа байна гэж  үздэг. Үүрэг хариуцлага гэдгийг хэн нэгнээс өгсөн даалга­вар гэж тэд үздэггүй. Энэ нь Наран мандах улсын хөгжлийн гол түлхүүр гэдэгтэй маргах хүн байхгүй биз.

Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл "Монголчууд өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарсан" гэдгийг онцолж байсан удаатай. Тодруулбал, тэрбээр  “Өнөөдөр Монголын нийгэмд бүх хүрээнд шударга бус үйлдэл гаарсан. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтож, буурав гэдэг нь сонин. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан. Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон. Өнөөдөр шударга байх зарчим алдагдсан. Эдийн засгийн үүднээс шударга байна гэдгийг бол хуваарилалт гэдэг үг тохирох байх. Шударга ёс тогтоохын тулд шударга бус үйл үйлдсэн этгээдэд тодорхой хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулж, хохирлыг нь барагдуулах учиртай. Төрийн албан хаагчид, улстөрчид шуналаа татаагүй цагт ёс суртахуунлаг нийгэм тогтохгүй. Шударга ёсыг тогтооход эр зориг маш чухал. Эр зориггүйгээр шударга ёс тогтоогдоно гэж байхгүй. Эр зориг байхгүй бол аймхай, амаа хамхисан, цаагуураа хов живд хөтлөгдсөн нийгэм болж хувирдаг.  Монголын нийгэм үндсэндээ иймэрхүү байдал руу орсон” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаха 2021-11-29 202.126.90.74

Хэзээнээс энэ Монголчуудад чангахан гар ташуур л хэрэгтэй тустай байсан юм. Анархи ардчилал ерөөсөө тохирохгүй

Avatar

Зочин 2021-11-29 64.119.29.146

Монгол хүн хүн бүх цаг үед өнөөдрийнх шиг тэнэг, арчаагүй явсангүй. Өнөөдөр үйлдэл үг хоёр зөрснөөс нөгөө сайхан Шударга ёс, Эрх чөлөө гэх мэт үг ямар ч үнэ цэнгүй боллоо. Бид хэлбэрийн хувьд ардчилал гэж ярьдаг ч өнөөдөр өмнө бидний түүхэнд байсан бүх нийгмийн байгууламж дэглэмийн үеийнхээс шал дороо буулаа. Бидэнд хэлбэрдсэн ардчилал хэрэггүй. Хаант засагтай байсан ч ард түмэн баян чинээлэг, ёс зүйтэй дэг журамтай сайхан амьдарч болдог. Юмыг оюундаа тунгаан бодож сурцгаая.

Avatar

Зочин 2021-11-29 66.181.161.110

Томчууд гээд байдаг.Тэд чинь бидэн дотроос гарсан.Бид бүгдээрээ ялзарсан яг адилхан.

Avatar

Зочин 2021-11-29 202.9.46.159

Яг үнэн. Тэгж эрх мэдэлд умбуулж хөөрөгдөж пялдагдаж байгаад хүнийг эвдээд Түвшинбаяр шиг болгочихоод дараа нь бүх нийтээрээ хараалаар булна . Энэ бол монгол зан

Avatar

Зочин 2021-11-29 66.181.161.72

Монгол хүний унаган зан нь аль эрт дээр үеэс тогтсон хувиа бодож довоо шарлуулах, хэзээ ч нийтээрээ хамтаараа хөгжий дэвший гэсэн бодол байхгүй, золбин оркууд, тэнэг зохиолын дуучид, бөхчүүд, хошин шогийн золбин жүжигчид, поп хулгайч улстөрчид, төрийн албанд шургалсан хор нь гараагүй золбин оркуудаар дүүрсэн дампуурсан улс, хувийн бизнес хийгээд дээшээ гарсаныгаа нийтээрээ татаж унагаадаг тамын тогооныхон

Avatar

Зочин 2021-11-29 185.220.101.18

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-29 202.9.46.179

Тэр хэт шудрага нийгмийн дотор амьдрах бас хэцүү байх аа!! Дандаа Нямдорж шиг яс тас хүмүүстэй үргэлж хамтдаа гээд бод доо! Ээ барахгүй байх аа! Ккк.

Avatar

Иргэн 2021-11-29 49.0.179.153

Японд шударга зарчмыг хатуу барьдаг нь тэднийг өндөр хөгжилтэй хүчирхэг улс болгосон. Харин монголд энэ бүгдийн аль нь ч байхгүй.

Avatar

зочн 2021-11-29 202.70.46.20

за болиорой. Хакухог минь үүдний хамгаалагч хийлгэлээ гэж хэн ч уурлаж бухимдаагүй, тийм сэтгэгдэл бичээгүй, шууд зохиогоод эхэлдэг наассс.

Avatar

Зочин 2021-11-29 202.55.188.82

Сэтгүүлчид гэж заваан оркуудаасаа салахгүй бол бас бүтэхгүй шүү…ямар ч мэдлэггүй шантааж л сурсан өлөн гарууд

Avatar

үнэн 2021-11-29 192.82.87.184

яг үнэн энэ постийг уншсан хүн бүр нээрээ би чинь яадаг хүн билээ гэж 1 минут нүдээ аниад бодоод үзээрэй

Avatar

Иргэн 2021-11-29 202.126.89.96

Үнэн бичжээ

Avatar

Зочин 2021-11-29 192.82.68.248

Тэнэг хүн хэзээ ч ухаан суухгүй …..

Avatar

UVGUN 2021-11-29 66.181.185.122

Төрийн албан хаагчид, улстөрчид шуналаа татаагүй цагт ёс суртахуунлаг нийгэм тогтохгүй…БАГАБАНДЬ ичих нүүргүй улаан БАРАМ, ЧӨТГӨР, ШУНАЛЫН ТУЛАМ

Avatar

Зочин 2021-11-29 66.181.185.122

Төрийн албан хаагчид, улстөрчид шуналаа татаагүй цагт ёс суртахуунлаг нийгэм тогтохгүй…BAGABANDI Ichihgui muuhai BARAM

Avatar

зочин 2021-11-29 192.82.75.137

Энэ ажлыг Улсын Их хурлын гишүүдээс эхлэх ёстой. Тэд засраагүй тохиолдолд жирийн ардад нялзаах хэрэггүй.

Avatar

Үгүй шүү 2021-11-29 202.126.89.51

Яг одоо энэ цаг үед амиа л бодох хэрэгтэй бусдыг бодлоо гээд хэн ч надад туслахгүй бусад хүмүүс ч гэсэн амиа л бодож байгаа

Avatar

Зочин 2021-11-29 202.126.90.126

Өөрөөсөө эхлээрэй гэж бичсэн юм биш үү🤪

Avatar

Зочин 2021-11-29 103.229.122.11

Улс орон гэдэг жижгээр жишвэл нэгэн өрх айл л гэсэн үг: Өрхийн тэргүүн нь залхуу, худалч, хүүхдээ зоддог, архи уудаг, х****л хэлдэг, гэртээ шүлсээ хаядаг, хогоо гудамжинд ил асгадаг, хөрштэйгээ хэрэлддэг г.м. ёс суртахуунгүй араншинтай бол үр хүүхдүүд нь мөн л тийм дууриалтай байдаг!! МУ-ын иргэдийн ёс суртахууныг өөд татъя гэвэл төрийн Тэргүүнээс эхлээд УИХ, ЗГ-ын гишүүд, төрийн албан тушаалтнууд ёс суртахууны үлгэр дууриал үзүүлэх ёстой!! Дээрээс л бүх юм эхлэх ёстой! Дээрээ бузартай атлаа ирг

Avatar

Зочин 2021-11-29 103.229.122.11

… Дээрээ бузартай атлаа иргэдээ шүүмжлээд ямар ч нэмэргүй, утгагүй!! Төрийн өндөр албан тушаалтнууд (=ТӨР) нь хөрш улсаа муулдаг, үзэн яддаг, хэт үндэсэрхэг үзэл гаргадаг, нийгэм дэх ёс бус бусармаг үзэгдлийг шүүмжилдэггүй, эвлэрдэг, дэвэргэдэг г.м. байвал иргэд нь мөн л тийм араншинтай болдог!!! ТӨР нь өөрөө ёс бустай тэмцээд эхэлбэл иргэд нь дагаад л хошуурдаг жамтай!!!

Avatar

Зочин 2021-11-29 103.26.195.154

хэдэн малаа хөөж эзгүй уул жалгаар хэрэн тэнэж,өвсний гарцаар ганц гэрээр нүүж хувиа хичээж довоо шарлуулж сурсан монгол соёл чинь хоцрогдоод балар эртний нийгэм рүү ухраад байгаагаа ойлгохгүй л байна даа!Ямар ч ухамсар ард нийтээ гэсэн үзэл соёл байхгүй.,Арай соёлжуу нмйгэмшсэн цөөхөн хэсэг нь дээшлээд алга болсон яг нөгөө хөдөөний мал зантайгууд нь хотоор нэг дүүрч арчаагүй мал дагадаг зангаа хаяхгүй хувиа бодсоор бөглөө таглаа болсоор.Бас болоогүй бусдыг мал шиг дуурайж эрх мэрх яринаа

Avatar

Зочин 2021-11-29 202.21.98.238

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХИЙГ ЦУЦЛААГҮЙ ЦАГТ ШУДАРГА ЁС ХЭЗЭЭ Ч ТОГТОХГҮЙ. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГА ХЭНИЙГ Ч ХЭЗЭЭ Ч ШАЛГАЖ, БУРУУТАЙ НЬ ТООЦОГДВОЛ ГЭМТЭНГ ХАНГАЛТТАЙ УРТ ХУГАЦААНД ХОРИОД, ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ТЭР ЧИГТ НЬ УЛСЫН ОРЛОГО БОЛГОДОГ ХУУЛЬ ШААРДЛАГАТАЙ БАЙНА!!!
МӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛТАНД МАШ ӨНДӨР БОСГО ТАВЬЖ, ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИН ХАНГАМЖААР ХАНГАХ ЁСТОЙ. ӨНӨӨ ҮЕИЙН ХҮҮХЭД БАГАЧУУДЫН БОЛОВСРОЛЫН СУУРИЙГ ЁС ЗҮЙН ХИЧЭЭЛЭЭС ЭХЛҮҮЛ!!!

Avatar

Zandanshatar 2021-11-29 72.131.91.137

Arxi nuuts amragt tolgoigoo meduulsen Zandanshatar bid 2–Japan bolox ni yu l bol…

Avatar

Зочин 2021-11-29 64.119.22.140

Ямар ё зүйлийг чрих амархан япон шиг хөгжие сс зүйтэй өайна гэвэл эхлээд дээрээсээ парга нараасаа эхэл тэгвэл хүмүүс ч дууоайгаад өөр болно

Avatar

Зочин 2021-11-29 202.21.117.194

"Аминч Монгол" үзлээсээ салах цаг хэзээ юм бол. Үүдээр шагайж хогоо хаяна, автобус, гарцаар уралдаж уралцаж гарна, өөрийгээ тэргүүнд тавих гэж бусадтай хэрэлдэнэ, бусдад хамгийн их төвөг удаж чадах "МОНГОЛ ХҮН"

Avatar

Зочин 2021-11-29 202.55.188.42

Муухай Монгол Хүн

Avatar

Зочин 2021-11-29 139.5.219.29

Төрөөс зарлаж буй Тендер гэдэг зүйл шударга бусын сонгодог жишээ болжээ. Уг нь энэ Тендер гэдэг нь шударга өрсөлдөөн тогтоох зорилготой боловч монголын төр авилгын сүлжээ болгон хувиргасан.

Avatar

Зочин 2021-11-29 103.57.95.141

Цааш уншсангүй тов тодорхой зөв зүйл бичсэн байна. Өнөөгийн байгаа байдал энэ сэдэвтэй шууд холбоотой юм. Өөр юмгүй. Всё

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж