"BTS" хамтлаг цэрэгт татагдах хугацаагаа хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2021.11.28-нд нийтлэгдсэн

"BTS" хамтлаг цэрэгт татагдах хугацаагаа хойшлуулав

"BTS" хамтлаг цэрэгт татагдах хугацаагаа хойшлуулав

Өмнөд Солонгосын алдарт "BTS" хамтлагийн долоон гишүүн цэрэгт татагдах жилээ хойшлуулж, 30 нас хүртлээ цэрэгт явахааргүй болжээ. Ингэснээр тус хамтлаг 2022 оны арванхоёрдугаар сар хамтдаа уран бүтээлээ туурвих нөхцөл боломж бүрдлээ. Солонгосын үндэсний зөвлөл цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө хэлэлцэх талаарх мэдээлэл гарсан бөгөөд энэхүү төсөлд урлаг соёлын нөлөө бүхий, алдартай уран бүтээлчдийг сайн дурын ажил хийн цэргийн албаа дүйцүүлэн хаах боломжийг олгох гэнэ.

Өмнөд Солонгосын ихэнхи эрчүүд 28 нас хүрэхээсээ өмнө цэргийн алба хаасан байх ёстой ч "BTS" хамтлаг соёлын гавьяаны одонгийн тавдугаар зэргийн Хвагваны одон хүртсэн тул 30 нас хүртлээ цэрэгт татагдах жилээ хойшлуулах зөвшөөрөл авчээ. "BTS" хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин өдгөө 28 настай бөгөөд тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сард 30 нас хүртлээ цэрэгт татагдахааргүй болж байна. Хэрэв тус хамтлаг цэрэгт татагдах жилээ хойшлуулаагүй байсан бол Жин ирэх арванхоёрдугаар сард цэрэгт явах байсан юм.

Ямартай ч "BTS" хамтлаг 2022 оныг дуустал хамтдаа байх болж байна. Хэрэв цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэмжигдвэл тэд цэрэгт явах бус сайн дурын ажил хийнэ.

ЭХ СУРВАЛЖ: koreadispatch.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
9
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж