Англи, Герман, Италид Covid-19-ийн шинэ хувилбар бүртгэгдлээ | News.MN

Англи, Герман, Италид Covid-19-ийн шинэ хувилбар бүртгэгдлээ

Англи, Герман, Италид Covid-19-ийн шинэ хувилбар бүртгэгдлээ

Англи, Герман, Италид Covid-19-ийн шинэ хувилбар бүртгэгдлээ

Халдварлах чадвараар илүү өндөр цар тахлын шинэ омикрон хувилбар Өмнөд Африкт батлагдаад хэдхэн хоносны дараагаар буюу Бямба гаригаас эхлэн Европын орнуудад бүртгэгдэж эхлэв. Англи улсад хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэнээр амны хаалт зүүх болон гадаад улсаас ирэгсдээс шинжилгээ авах тухай журмаа чангатгалаа. Герман, Итали, Бельги, Израйль, Хонгконг зэрэг орнуудад аялагчдаас шинэ тохиолдол илэрсэн байна.

АНУ-ын засгийн газрын халдварт өвчний шилдэг мэргэжилтэн доктор Энтони Фаучи хэлэхдээ омикрон вирус Америкт аль хэдийн тархсан байвал гайхах зүйлгүй гэжээ.

Энэхүү шинэ хувилбар нь вакцины хамгаалалтад илүү тэсвэртэй байж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас цар тахал болон хөл хорио санаснаас илүү удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа тухай дэлхий дахинд яригдаж байна. Дэлхий даяар таван сая гаруй хүний ​​аминд хүрсэн цар тахал эхлээд бараг хоёр жил болж байгаа тул улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд байна.

Омикрон нь дельта хувилбараас халдварлах чадвараар илүү эсэхэд үнэлгээ хийхийн тулд олон орнууд Өмнөд Африкаас нислэг хүлээж авахаа зогсоогоод байна.

Английн ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэхдээ, “Англид ирж буй хэн бүхэн ирснээсээ хоёр хоногийн дараа PCR шинжилгээ өгч, сөрөг хариу нь батлагдтал өөрийгөө тусгаарлах шаардлагатай. Хэрвээ шинжилгээний хариу эерэг гарвал тухайн хүний ойрын хавьталууд нь вакцинжуулалтын байдлаас үл хамааран өөрийгөө 10 хоног тусгаарлах шаардлагатай гэв.

Мөн тэрбээр ард иргэдийг дэлгүүр, нийтийн тээврийн хэрэгсэл дотор амны хаалтаа зүүхийг шаардсан ба, эрдэмтдээс Английн засгийн газарт цар тахлын эсрэг вакциныг нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгч, вакцинжуулалтын хөтөлбөрийг түргэсгэхийг хүссэн байна. Англид илэрсэн хоёр шинэ тохиолдол нь хоёулаа өмнөд Африкаас ирсэн хүмүүс бөгөөд нэг нь Брентвуд хотод, нөгөө нь Ноттингем хотод гэр бүлийн хамт өөрсдийгөө тусгаарлаж байгаа юм.

Британийн засгийн газар Ням гаригаас эхлэн тус улсын аялал жуулчлалын улаан жагсаалтад Ангол, Малави, Мозамбик, Замби гэсэн дөрвөн улсыг нэмж оруулжээ. Дараа нь Баасан гаригт Ботсвана, Эсватини (хуучин Свазиланд), Лесото, Намиби, Өмнөд Африк, Зимбабве улсуудыг жагсаалтдаа нэмсэн байна. Эдгээр орноос ирж буй хүн бүхэн хорио цээрийн дэглэмийг дагах ёстой гэсэн үг юм.

Австрали, Бразил, Канад, Европын холбоо, Иран, Япон, Шинэ Зеланд, Тайланд, АНУ зэрэг олон улс сүүлийн хэд хоногийн хугацаанд Өмнөд Африкийн орнуудаас нислэг хүлээж авахаа зогсоогоод байна. Энэ нь шинэ хувилбарын талаар сайтар судлахаас урьтаж хэт сүржин хариу үйлдэл үзүүлэхгүй байх тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй зөрчилдөж байгаа юм.

Итали, Герман улсууд омикрон хувилбарын батлагдсан тохиолдлыг хамгийн сүүлд мэдээллээд байна. Мозамбик руу ажлаар явсан итали эр арваннэгдүгээр сарын 11-нд Ромд газардаж, Неаполь хотын ойролцоох гэртээ буцаж иржээ. Тэрбээр хоёр тун вакциндаа хамрагдсан байсан боловч түүний гэр бүлийн гишүүн таван хүний шинжилгээний хариу бүгд эерэг гарчээ. Одоогоор бүгд харьцангуй биеийн байдал сайн, хөнгөн шинж тэмдэгтэйгээр Неаполь хотын Касертад тусгаарлагдаад байна.

Германд Мюнхенд төвтэй Макс фон Петтенкофер хүрээлэнгийн микробиологийн төвөөс энэ сарын 24-нд Өмнөд Африкаас онгоцоор ирсэн хоёр аялагчаас омикрон хувилбар батлагдсан гэж тус хүрээлэнгийн тэргүүн Оливер Кеплер геном мэдэгджээ. Энэ нь шинэ хувилбар яг мөн эсэхийг тодорхойлохын тулд эрэмбэ дараалалтайгаар шинжилгээ хийж байгаа ба, одоогоор нийт 61 хүн шинжилгээнд хамрагдаад байна гэв.

Израйль улсын хувьд Өмнөд Африкаас ирсэн 800 аялагчийг хайж байгаа бол Австрали улс мөн Өмнөд Африкаас ирснийхээ дараа шинжилгээ өгөөд эерэг гарсан хоёр тохиолдлыг омикрон хувилбар мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: news.yahoo.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-28 139.5.219.29

Аялал жуулчлал их хөгжүүлнэ гэж ярьдаг монголд 2022 оноос хойш энэ салбарт ирээдүй байна уу?

Avatar

Зочин 2021-11-28 185.220.102.248

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Саруул 2021-11-28 192.82.67.28

Гаднаас нислэгээр ирэх улсуудаа, маргаашнаас 10 хоног өөрөсдийнх нь төлбөрөөр тусгаарлахгүй бол хожимдоно шүү УОК минь

Avatar

Зочин 2021-11-28 64.119.16.44

Эрүүл мэндийн салбар айлгах нугалаа дарамт дарангуйллын болж хувирсан байх оо засагтай үгсэн хуйвалдаад

Avatar

Зочин 2021-11-28 192.82.73.12

Аль болохоор хязгаарлаж, сэрэмжтэй, олон улсын жишгээр ажиллах нь зөв.Ковидын эсрэг бэлтгэлгүй байж, иргэдийг эрсдэлд оруулж хэрхэвч болохгүй.Сөрөг хүчнийхэн хүний эрх, эрх чөлөө ярьж, дэглэм сулруулахыг уриалж уриалчаад, халдварын шинэ давлагаа үүсч хүний амь хохироод ирэнгүүт хамаг бурууг төр рүү түлхэж,улс төрийн хонжоо хайдаг муухай зуршилтайг анхаарах хэрэгтэй.,

Avatar

Зочин 2021-11-28 103.212.119.143

За одоо нөгөө зөвлөх авгай Амбасэлмаа гээд балайнууд нь гарч ирээд хил хаах хэрэгтэй гээд баахан солиорно. Дельта орж ирээд сүйрнэ л гээд хөгшин авгай сургаад байсан. Амьдрал хэвийн байдалдаа ороод хүмүүс тайвширч байна. Хоосон сүржигнэхээ л больчих

Avatar

Зочин 2021-11-28 49.230.28.90

news.mn comment niitlehgu usthad bhi medeelel l baisi,

Avatar

Зочин 2021-11-28 49.230.28.90

South Africa Pretoria (vaccine % high), Soweto (% baga)-n emnelegt omicron variant g emchilj bga emch nariin ajiglaltaar, ihevchlen 20-30 nasni zauu hunuus irj bn, Pretoria d emchuulj bga humuusiin bieiin baidal hungun, tolgoi uvduh ydrah gesen zoviurtai, bhd Soweto d haritsangui hund uvchtnuud bgaam bn.
Tehde omicron variant n clinic n yvtsiig helhed ert bn. 2-3 doloo honogiin daraa iluu todorh baih. Mergejiltuundn taamaglalaar vaccine hamgaalalt heveer dor hayaj hund uvchlul s hamgaalan ged

Avatar

Зочин 2021-11-28 49.230.28.42

gedegt itgeltei bn. Teheer sandrahs iluute odo hurtel hergelj bgaa hamgaalah tactic urgeljluulj, vaccine de hamragdaltaa nemdegduuleed yvhad gaigui l yum shig bn. South Africa s ireh nisleg hiiseh n ynz buriin handlaga tai bn, Shinjilge sudalgaa undur %-tai hiigeed ur dungee il tod huvaaltsah ni ergeed uursdud ni ashiggui gesen message g busad ulsuudad ugch bn gesen shuumjlel ikh bn

Avatar

Зочин 2021-11-28 202.126.94.99

Олон янзын евчнеес бид салахгуй. Хамгийн чухал нь иргэд еерийгее л хамгаалах, дархлаагаа дэмжих явдал юм. Зохицож амьдрахаас еер аргагуй, хил хааж, буудалд хорьсноор шийдэж чадахгуйдээ!

Avatar

ЗОЧИН 2021-11-28 66.181.191.133

битгий тэнэгтээд бай

Avatar

Зочин 2021-11-28 202.9.40.65

Манай АНУ, Барууны орнуудыг шүтдэг дандаа түүгээр доншуулчилж явдаг нөхөд тэр өвчнийг тээгээд аваад ирэх байлгүй дээ. АН-ын С.Эрдэнээгийн хүүхэд мэт нь хүмүүсийг Монголын хилээр чөлөөтэй орж гарга гээд шаардаад занаад байхад бид яаж ч чадахгүй шүү дээ. Тийм болохоор энэ өвчин манайд халдварлах нь цаг хугацааны асуудал. За тэгээд зарим улс төрийн намын нөхөд вакцин хийлгэхийг эсэргүүцэж ард түмнийг вакцин хийлгэхгүй байлгахад уриалж байхад өвчин тархахгүй яахав дээ

Avatar

Zochin 2021-11-28 202.55.191.130

h**** idsen hujaa nariin degdeesen n***** Virus ne delhiig buur suuruulej duushan bndaaa

Avatar

Зочин 2021-11-28 66.181.185.118

Оросоос шууд нислэг 12 – 1 эхлэнэ гэснээ зогсоогооч.

Avatar

Зочин 2021-11-28 192.82.71.194

Битгий xyц!

Avatar

Вакцин алаад байна алаад байна 2021-11-28 95.169.237.95

Европын орнуудад өчигдөр вакцины паспорт эсэргүүцсэн жагсаалууд болж өрнөлөө.хүмүүс наад юманд чинь улам бүр итгэхээ байчаад байна.вакцин паспорт Европт хэрэгжвэл 6 сар тутам насан туршдаа вакцин тариулж амьдрана😤☠️Эндээс вакцин зардаг шулмууд 1.өчнөөн ашиг унагана байнгын,2.хүн ам цөөрнө вакцины хороос болж, үргүйдэлд ч хүргэнэ,3.хүмүүсийг хянах! иймэрхүү заваан зүйл хийхгээд байгаа учраас албаар айдсаар нь хүлж байгаад хийхгээд байгаа юм шүү.иймээс та нар битгий сүржигнээд бай!!

Avatar

Lodoi 2021-11-28 202.9.46.82

Chi hiilgehgui l baildaa

Avatar

irgen 2021-11-28 180.70.47.75

tegeed yahuu hiilgehgui baih uu Odoogoor aigaad hiilgeegui baigaa yum

Avatar

Вакцин алаад байна алаад байна 2021-11-28 95.169.237.95

Hugo López-Gatell Ramírez -энэ жинхэнэ мэргэжлийн хүн.хүмүүсийг хэтэрхий айдаст автуулж хил хааж дөвчигнөж байгааг шүүмжилсэн байна.тэгэж айгаад байх юм байхгүй.90 хувь нь хамрын ханиад байдлаар л тусна.

Avatar

Зочин 2021-11-28 59.153.86.19

Манайх хамгаалалтаа сайн хийх байлгүйдээ арай ороод ирж амжаагүй л гэж найдъя

Avatar

Зочин 2021-11-28 64.119.26.186

ТАРЧЖЭЭ ХӨӨРХИЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж