BRB койны хаалттай захиалгын бүртгэл эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.28-нд нийтлэгдсэн

BRB койны хаалттай захиалгын бүртгэл эхэлж байна

BRB койны хаалттай захиалгын бүртгэл эхэлж байна

Монголын энтертайнмент салбарын тэргүүлэгч BRB компани нь бүтээлч салбарын цогц үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх “Circle Park” төслийг санаачилж байгаа билээ. Энэхүү төсөл нь Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дэлхийн түвшинд гаргах том зорилготой.

Уг төслийн санхүүжилтийг олон эх үүсвэрээс бүрдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн экосистемд зориулан Монголын технологийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг ICT групптэй хамтран BRB койныг хөгжүүлж байна. Койны хаалттай худалдан авалтын бүртгэлийг өнөөдөр 22:00 цагаас веб сайтаар эхлүүлэхэд бэлэн боллоо.

Монгол Улсын Их Хурал Цахим мөнгөний тухай хуулийг батлахаар хэлэлцэж байгаа учраас Цахим мөнгөний биржүүд анхдагч зах зээлийн захиалгыг хийхгүй байгаа болно. Иймд BRB компани нь өөрсдийн BRB койныг хууль хэрэгжиж эхэлсний дараа биржүүдээр дамжуулан анхдагч зах зээлийн арилжаагаа хийнэ.

Та хаалттай захиалгад оролцсноор анхдагч зах зээлд арилжаалагдах үнээс 20 хувиар хямд буюу нэгж койныг 0.20 төгрөгөөр худалдан авах боломжтой.

Circle Park төсөл гэж юу вэ?

Circle park төсөл нь Монгол бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг олон улсын төвшинд хүргэх Креатив парк болон түүний эргэн тойронд хөгжих бизнесүүдийг токенжуулах төсөл юм.

BRB койн нь төслийн санхүүжилт мөн үү?

BRB койн нь Circle Park төсөл болон түүнийг түшиглэх бизнесүүдийн албан ёсны төлбөрийн хэрэгсэл юм. Үйлчлүүлэгчид төслийн хүрээн дэх бүх үйлчилгээнүүдийн төлбөрийн тодорхой хэсгийг BRB койноор дамжуулан төлөх бөгөөд койны байнгын хэрэгцээ шаардлага үүсэх боломж бүрдэнэ.

Circle Park төслийг хэрхэн санхүүжүүлэх вэ?

Койн гаргах, хаалттай худалдан авах, анхдагч зах зээлийн арилжаа (IEO) нь төслийн санхүүжилтийн гол бүрэлдэхүүн хэсэг биш юм. Circle Park төслийн нийт санхүүжилт 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн санхүүжилтийг хөрөнгө оруулагчид болон, уламжлалт санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглан бүрдүүло.

BRB койны зарцуулалтын талаар дурдвал?

BRB койноос босох хөрөнгийг өөрсдийн платформ, маркетинг болон төслийн анхан шатны санхүүжилтэд зарцуулна.

Хаалттай худалдан авалт гэж юу вэ?

Одоогоор Монгол Улсад Цахим мөнгөний тухай хуулийг хэлэлцэж байгаа бөгөөд бид өөрсдийн төсөл болон хөрөнгө оруулагчдыг шаардлагагүй эрсдэлд оруулахгүйн тулд хууль эрх зүйн орчин, түүнийг даган гарах журмууд бэлэн болтол анхдагч арилжаа (IEO)-ийг түр хойшлуулан, төслийн анхан шатны хөрөнгө оруулалтыг хаалттай байдлаар эхлүүлж байна.

Хаалттай худалдан авалтын нөхцөл юу вэ?

Дээр дурдсанчлан Цахим мөнгөний хууль батлагдах гэж буйтай холбогдуулан ойлгомжгүй нөхцөл байдлууд үүссэнтэй уялдаж BRB койны Whitepaper-ын эцсийн хувилбарыг одоогоор нийтлэх боломжгүй байна. Хаалттай зах зээлд арилжаалагдах койны хэмжээ үнийн нөхцөл өөрчлөгдөхгүй.

Бид хаалттай худалдан авалтад оролцохоор сонирхогчдын бүртгэлийг 2021 оны 11-р сарын 28-aaс эхлүүлж Монгол Улсад мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд гэрээгээр баталгаажуулан гүйцэтгэнэ. Хаалттай худалдан авалтад нийт 2 тэрбум хүртэлх төгрөгийн үнэлгээтэй койныг анхдагч зах зээлийн арилжаанаас 20 хувийн хямдралтай буюу 1BRB койныг 0.20 мөнгөөр худалдаална. Анхдагч зах зээл (IEO)-д 0.25 мөнгөөр олон нийтэд санал болгох юм.

Хаалттай худалдан авалтын оролцох боломжтой доод лимит 100,000 төгрөг бол дээд лимит 50,000,000 сая төгрөг байна.

Хаалттай худалдан авалтанд цугларсан санхүүжилтээр юу хийх вэ?

BRB компани нь Circle park төслийн төлөвлөлтийн ажлыг өөрсдийн санхүүжилтээр 2020 оноос эхлэн хөгжүүлж эхэлсэн. Төслийн нэг хэсэг болох BRB койны хөгжүүлэлтийг ICT групптэй хамтран эхлүүлсэн. Хаалттай худалдан авалтаар цугларсан төсвөөр койны бүртгэл аудит,  технологи хөгжүүлэлт мөн Circle park төслийн маркетинг, зураг төсөл болон бусад бэлтгэл ажилд  100 хувь зарцуулна.

Whitepaper хэзээ бэлэн болох Анхдагч зах зээл (IEO) болон Хоёрдогч зах зээлийн арилжаа хэзээ хийгдэх вэ?

УИХ-аас Цахим мөнгөний тухай хуулийг 2021 оны намрын чуулганд багтаан баталж, хуультай холбогдуулан холбогдох журмыг СЗХ-оос боловсруулан баталж мөрдөж эхэлснээр анхдагч зах зээлийн арилжаа (IEO) эхлэх боломжтой.

Журам батлагдсанаар үйл ажиллагаа явуулж буй биржүүдэд шинээр койн, токенүүдийг бүртгэх зохицуулалт хийгдэх бөгөөд уг зохицуулалтанд нийцүүлэн өөрсдийн BRB койны whitepaper-ийг бүртгүүлэх шаардлагатай тул хэрэглэгчидэд үл ойлголцол үүсгэх, эрсдэл дагуулахаас урьдчилан сэргийлж одоогийн байдлаар whitepaper-ийн эцсийн хувилбарыг танилцуулах боломжгүй байгаа болно.

Cashback нөхцөлтэй юу?

Хэрэв хууль батлагдан холбогдох журмын дагуу BRB койн бирж дээр бүртгүүлж чадахгүй тохиолдолд бид хаалттай худалдан авалтад оролцсон бүх хэрэгдэгчдийн мөнгийг 100 хувь буцаан олгоно.

BRB койнд вестинг байгаа юу?
BRB койны энгийн хэрэгдэгчдэд ямар нэгэн вестинг, лок байхгүй.
Хаалттай захиалгад оролцох хэрэглэгчдийн захиалгын дүн 15,000,000 төгрөгнөөс дээш бол 15,000,000-с дээш дүнд хоёрдогч зах зээлийг арилжаа нээгдсэнээс хагас жил хүртэлх хугацаатай шаталсан вестинг хийгдэх болно.
Вестингийн суурь үнийг анхдагч арилжааны дээд лимиттэй тэнцүү байлгахаар тогтоож байгаа бөгөөд ханшийн савалтаас хамгаалах үүднээс тавьж байгаа болно.
Дээр дурдсанчлан хаалттай арилжаанд оролцсон хэрэглэгчид болон үүсгэн байгуулагчид, баг, зөвлөхүүд болон түншүүдэд вестинг хийх болно.
Хоёрдогч зах зээлийн арилжааны үнийн савлагаанаас хэрэглэгчдийг хамгаалах мөн үүсгэн байгуулагчид, баг, зөвлөхүүд бүгд энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагийн амлалт, нотолгоо нь энэхүү вестинг юм.

Бусад койн, токений төслүүдээс BRB койн юугаараа ялгаатай вэ?

Монгол Улсад койн, токений давлагаа нь харин харьцангуй давуу талтай буюу өөрийн төсөл хөтөлбөр, экосистемүүдэд чухал ач холбогдол өгч байна.

BRB койн ч гэсэн Circle Park төсөлтэй уягдан байнгын эргэлтийг бий болгох төдийгүй төслийн үндсэн бизнес модель нь дан ганц дотоодын зах зээл биш Ази тивийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын нэгэн хаб болох, тогтмол үйлчилгээний урсгалыг гаднаас оруулж ирэхэд төвлөрч байгаа юм.

Roadmap

2021.11.28 – 2021.12.12

Хаалттай захиалга хийгдэнэ

2022 оны 3-р улиралд Анхдагч захиалга (IEO) хийгдэнэ. Анхдагч захиалга хийгдсэнээс 2 хоногийн дараа хоёрдогч зах зээл нээгдэнэ.

2023 оны 2-р улиралд олон улсын бирж дээр арилжаалагдаж эхэлнэ.

Circle Park төсөл BRB койн нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн биш. Circle Park төсөл BRB койн нь хөрөнгө оруулалт, таамаглал, санхүүгийн бүтээгдэхүүн болгон ашиглахад зориулагдаагүй. Энд байгаа мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд шаардлагатай судалгааг хийхийг зөвлөж байна. Төслийн баг болон түүний төлөөлөгчид хэзээ ч хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж