Байдены засгийн газар ОХУ-ын хориг арга хэмжээг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2021.11.28-нд нийтлэгдсэн

Байдены засгийн газар ОХУ-ын хориг арга хэмжээг эсэргүүцэв

Байдены засгийн газар ОХУ-ын хориг арга хэмжээг эсэргүүцэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Москвагийн эсрэг хатуу байр суурьтай байх шахалтад ороод байгаа хэдий ч, Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен тэргүүтэй Байдены засгийн газар Конгрессыг Оросын эрчим хүчний төслийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины стратегийн нэн тэргүүний зорилт болох “Норд Стрийм 2” хийн хоолойг барих үйл ажиллагаанд оролцож буй хөлөг онгоцонд засгийн газрын зүгээс Даваа гаригт хориг арга хэмжээ авлаа.

Гэхдээ Байдены баг Герман улсын зүгээс эсэргүүцэл ирэх вий гэсэн айдастайгаар энэ төсөл дээр илүү хатуу арга хэмжээ авахаас зайлсхийж байна. Учир нь Герман бол уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, дэлхий дахинд улам нэмэгдэж буй Хятадын нөлөөллийг хязгаарлах зэрэгт чухал үүрэг бүхий Европын чухал холбоотон юм. Байден болон Германы канцлер Ангела Меркель нар өнгөрсөн долдугаар сард нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулж, шинэ технологи дээр хамтран ажиллахын тулд уур амьсгал, эрчим хүчний салбарт хүчээ нэгтгэхээ зарлаад байсан юм.

“Норд Стрийм 2” төсөл нь Орос улсыг дамжин өнгөрөхгүйгээр Европ руу хий дамжуулах боломжийг бий болгож буй учраас Украинд эдийн засаг болоод цэргийн шахалт үзүүлэх Путины хүчин чармайлтын нэгээхэн чухал хэсэг гэж ойлгоход болно.

Ерөнхийлөгч Байдены хувьд Германы эдийн засгийн ашиг сонирхолыг анхаарч үзэхийн зэрэгцээ Москвагаас Украины эсрэг түрэмгий байр суурьтай байгаа асуудал дээр ямар нэгэн тайлбар өгөх шаардлагатай болоод буй нь түүнд төвөгтэй байдал үүсгээд байна.

"Bloomberg" агентлагийн мэдээлснээр, АНУ-ын тагнуулын алба Украины хилийн дагуу ОХУ-ын цэргүүдийг довтолгоонд бэлтгэж байгааг илрүүлсэн гэв.

Гэсэн хэдий ч, “Норд Стрийм 2” төслийн эсрэг зарим ардчилсан намын сенаторуудын голлох үүрэг гүйцэтгэж буй хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах үйлдлийг хориглохыг Блинкен шаардаж байна гэж сенатын туслахууд мэдэгдлээ. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь “Норд Стрийм 2” хийн хоолойг холбохоос өмнөх шаардлагатай туршилт, баталгаажуулалтыг хийх байгууллагуудад хориг тавих тухай юм.

“Оросын цэргүүд Украины хилийн дагуу бөөгнөрөх болсон энэ үед “Норд Стрийм 2” хийн хоолойг хамгаалахын тулд засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэж сенатын туслах мэдэгджээ. Тодруулбал, Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга Жэк Рид Үндэсний батлан ​​хамгаалахын зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал хураалт явуулах хүсэлтийг эсэргүүцэв.

Эх сурвалж: news.yahoo.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж