Соломоны арлууд дахь Хятад хорооллоос 3 цогцос олджээ | News.MN

Соломоны арлууд дахь Хятад хорооллоос 3 цогцос олджээ

Соломоны арлууд дахь Хятад хорооллоос 3 цогцос олджээ

Соломоны арлууд дахь Хятад хорооллоос 3 цогцос олджээ

Соломоны арлууд улсын нийслэл Хониара дахь Хятад хорооллын нэгэн шатсан барилгаас гурван цогцос олдлоо. Энэ нь гурван өдөр үргэлжилж, 100 гаруй хүн баривчлагдсан улангассан жагсаалын дараах анхны нас баралт бүртгэгдэж буй тохиолдол юм.

Цагдаа нар тэдний нас баралтын шалтгаан болон хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэж Соломоны арлуудын цагдаагийн хэвлэл мэдээллийн ажилтан Десмонд Рэйв CNN-д мэдэгджээ.

Хониара хотод Лхагва гаригт жагсагчид Ерөнхий сайд Манассе Согаварег огцрохыг шаардаж, дэлгүүр болон аж ахуйн нэгжүүд рүү түрэмгийлэн дайрч шатаасан явдлыг аюулгүй байдлынхан зогсоож чадаагүй аж.

Жагсагчдын ихэнх нь Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, Хятадтай албан ёсны харилцаа тогтоох тухай Соломон арлууд улсын засгийн газрын 2019 оны шийдвэрт шүүмжлэлтэй ханддаг Малайта мужаас ирсэн байна. Тэд засгийн газраас Хятадтай харилцаагаа таслах, Малайтагийн ард иргэдийн өөрийгөө тодорхойлох эрхийг хүндэтгэх, муж дахь хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэхийг уриалжээ.

Цагдаа нарын зүгээс үймээн дэгдээгчдийг барилга байшин шатааж, дээрэмдэхээ зогсоо, үгүй бол баривчлах болно гэж анхааруулсан байна. Өнгөрөгч Бямба гаригийн байдлаар 100 гаруй хүн баривчлагдаад байгаа юм.

Орон нутгийн цагдаа нарт хүч нэмэгдүүлэхээр Австралийн батлан хамгаалах хүчний цэргүүд Баасан гаригт Хониара хотод ирсэн байна. Хониара дахь Франц пресс агентлагаас мэдээлснээр, Ерөнхий сайдын ордон халдагад өртөж, хотын томоохон хэсэг үнс нурам болсны дараа буюу гурав дахь шөнө нь тэд ирсэн гэжээ.

Папуа шинэ Гвиней улсын зүгээс Номхон далайн орнуудын хүсэлтээр аюулгүй байдлын багаа Соломоны арлууд руу илгээлээ гэж тус улсын ерөнхий сайд Жэймс Марапе мэдэгдэв. Соломоны арлуудын засгийн газар шөнийн цагаар буюу оройны 19:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, бүх төрийн албан хаагчдыг гэртээ байхыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: edition.cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-11-28 64.119.16.147

Hytadiud ajillaj bsn uurhaigas baahan huuhdin tsogtsos garch irsen bsn Kirgiz ulsad Huni mah iddeg novshnuud .Man Haa gazar yvsan ch ur huuhde nuudni tsotsgii met harj bh estoi.Iim muuhai humuus ih bolson tsag.

Avatar

Монгол 2021-11-28 49.178.84.140

Ойлгосонгүй хятадтай харилцаагаа сэргээх гээд байгаа юмуу тайвантай сэргээх гээд байгаа юмуу

Avatar

Зочин 2021-11-28 185.220.102.248

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-28 122.201.22.235

Монгол хэлний найруулгадаа анхааряаа бас арай шүү

Avatar

Eww 2021-11-28 185.83.214.69

Хүн тоогоод байхааргүй газар очоод хорхой шавьж шиг үржчихсэн байх юмаа

Avatar

Зочин 2021-11-28 122.201.22.55

Улсаа хат! Ккк.

Avatar

Заагч 2021-11-28 202.9.46.64

Хог вирус хятадыг устгасан цагт дэлхий цэвэршинэ

Avatar

ZOCHIN 2021-11-28 192.82.78.61

Өгөр хятадуудын хүрээгүй газар алга…. арал ч байсан очоод хятад хороолол…

Avatar

Onoch 2021-11-28 66.181.160.29

Соломон гэж маш жижиг арал, цөөн хүн амтай. Гадны л тоглоом. Жижиг улсаар тоглож ханахгүй юм.

Avatar

Зочин 2021-11-28 64.119.16.140

Ямар сонин тохиолдол бэ. Тайваныг өмөөрч бослого хийсэн гэнэ. Тэгсэн хятадтай түнжин хагарсан Австраличууд нь хятадыг өмөөрч үймээнийг дарахаар ирлээ гэнэ. Түүхийн тохуурхал юм уу даа

Avatar

Зочин 2021-11-28 202.179.21.231

Tom Gureny togloom bolj bn!!!!!!! USA Solomony shurgasan bn. Zoruuleed China shurgasan bn. dund ni Solomonchuud l hohirood uldlee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж