Өмнөговийн М.Буяндэлгэр 10 даван түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.11.28-нд нийтлэгдсэн

Өмнөговийн М.Буяндэлгэр 10 даван түрүүллээ

Өмнөговийн М.Буяндэлгэр 10 даван түрүүллээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 92 дахь удаагийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай боллоо. Барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, "Говийн хүчтэн" дэвжээ, "Хур-Эрдэнэ Баялаг" ХХК-ийн бөх сумын заан Мөнхбадрахын Буяндэлгэр 10 даван түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, сумын заан Содномцэрэнгийн Майнбаяр үзүүрлэв.

Их шөвгийн гуравт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Хан-Хэнтий аварга"" дэвжээний бөх, сумын заан Батжаргалын Боорчи шалгарлаа. Харин дунд шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Сант сумын заан Дамдиннямын Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын заан Баттулгын Өсөхбаяр нар үлдэв.

Өнөөдөр/2021.11.28/ улсын начин Г.Бат-Амгалангийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж