“Сэрсэн тал” тоглолт болов

Хуучирсан мэдээ: 2021.11.28-нд нийтлэгдсэн

“Сэрсэн тал” тоглолт болов

“Сэрсэн тал” тоглолт болов

Монгол Улсын Хѳдѳлмѳрийн баатар, Чингис хаан одонт, Тѳрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хѳгжмийн зохиолч Б.Шаравын үндэсний их найрал хѳгжимд зориулан туурвисан “Сэрсэн тал” шилдэг бүтээл 37 дахь жилдээ дахин эгшиглэлээ.

Энэхү бүтээлийг 1984 оны арваннэгдүгээр сарын 25-ны ѳдѳр улс тунхагласны 60 жилийн ойгоор анх удаа тоглосон бѳгѳѳд 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний  найрал хѳгжимчид Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар эгшиглүүлж байсан түүхтэй.

Москва, Парис, Лондон, Нью-Йорк, Токиогийн тайзнаас дэлхийн мянга мянган үзэгчдэд хүрсэн тус бүтээлийг Үндэсний уралгийн их тeатрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал энэ сарын 25-ны ѳдѳр үзэгч түмэндээ толилуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж