Олон жүдо бөхийн холбооны Абу Дабигийн Их дуулгын хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.11.27/ боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг-ын бөхчүүд зодоглов.
Эрэгтэй -73 кг
- Г.Одбаяр эхний тойрогтоо Францын Тио Риквинийг ялсан ч хоёрдугаар тойрогтоо Оросын Казбек Нагучевд ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.
- Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Бельгийн Жерон Кассег, хэсгийн аваргын төлөө Словенийн Мартин Хожакийг тус тус ялж, хагас шигшээд үлдсэн. Мөнгөн медалийн төлөө Оросын Армен Агаяныг, финалд Узбекистаны Хикматиллох Тураевыг тус тус ялж, алтан медаль хүртэв.
Эрэгтэй -81 кг
- Г.Болор-Очир эхний тойрогтоо Узбекистаны Сухроб Турсуновыг ялсан ч дараагийн тойрогтоо Украины Сергий Кривчачид ялагджээ.
- Б.Батболд эхний тойрогтоо Германы Тим Грамковд ялагджээ.
Эмэгтэй -63 кг
- С.Лхагвадулам эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Словенийн Андрея Лескид ялагджээ.
- Б.Баасанжаргал эхний тойрогтоо Финландын Эмиллиа Канерваг ялсан ч дараагийн тойрогтоо Австралийн Катарина Хакерт ялагджээ.
Эмэгтэй -70 кг
- М.Даваасүрэн эхний тойрогтоо Шведийн Ида Эрикссонд ялагджээ.
- Ц.Энхчимэг эхний тойрогтоо Бразилын Эдуарда Росаг ялсан ч хэсгийн аваргын төлөө Францын Марье Эве Гахьед ялагдав. Улмаар дагах барилдаанаа Австралийн Аофи Гуглантай хийж ялсан. Ийнхүү хүрэл медалийн төлөө Их Британийн Келли Петерсен Поллардтай учраа таарч, ялагдал хүлээв.
Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар Монголын баг нэг алт, гурван хүрэл медальтай багийн дүнгээр гуравдугаар байрт явж байна.
Холбоотой мэдээ