Зах, худалдааны төвд вакцины 15 түр цэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.11.28-нд нийтлэгдсэн

COVID-19

Зах, худалдааны төвд вакцины 15 түр цэг ажиллана

Зах, худалдааны төвд вакцины 15 түр цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.11.28/суурин 107, түр 15 цэгт 122 багийн 425 эмч, ажилтан ажиллаж, 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг ажиллаж байна.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг вакцины эхний тунд 62, хоёр дахь тунд 110, нэмэлт сэргээх тунд 3802, нийт 3977 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.8 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 30.7 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.959 (76.5 хувь), 16-17 насны 26.724 (78.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж