Ногоон нүүрс, хөх тэнгэр – Кейлум

Хуучирсан мэдээ: 2021.11.27-нд нийтлэгдсэн

Ногоон нүүрс, хөх тэнгэр – Кейлум


Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпинь өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хэлсэн үгэндээ “Хятад улс хилийн чанадад нүүрсээр галладаг цахилгаан станц ахин барихгүй” гэх амлалтыг өгсөн. Түүний хувьд энэ нь нүүрсний хэрэглээг хязгаарлах тухай дэлхий нийтэд хандаж хийсэн анхны амлалт биш юм. Тэгвэл саяхан олон улсын хэвлэлүүд түүнийг хэлсэн амлалтаасаа ухарч Япон, Солонгосын цахилгаан станцуудад хөрөнгө оруулсан тухай шуугьж байна. Үнэндээ нүүрсэнд учир байгаа юм биш. Технологид л учир байна.

Нүүрсээр галладаг ч хүлэмжийн хийн ялгаруулалт багатай цахилгаан станцууд манай улсын нүүрс олборлогчдын хувьд нэгэн гарц болох биз ээ. Ялангуяа КОВИД-19 цар тахлын улмаас урд хөрш хилээ хаан, хэзээ ахин нээх, нээлээ гэхэд хэзээ ахин хаах нь тодорхойгүй энэ цаг үед хэдэн алхмын цаадхыг харсан боломжуудыг эрэлхийлж эхэлсэн нь лавтай. Сүүлийн үед яригдаж байгаа “Кейлум” гэх нэгэн сонирхолтой төслийн тухайд цухас дурдахад тус төсөл 600 мегаватт суурилагдсан хүчин чадал бүхий Монголдоо анхныхад тооцогдох “ногоон” цахилгаан станцын төслийг санаачлан, холбогдох зөвшөөрөл, лицензийг аваад байгаа ажээ. Нуршилгүй шууд технологийн тухай яриа руугаа эргээд оръё.

“Яндангүй” цахилгаан станц гэж та лав хараахан сонсоогүй байгаа байх. Цахилгаан станцаас ялгарах нүүрсхүчлийн давхар ислийг 100% ашиглаж, микро замаг ургуулах фармэнэ цахилгаан станцын “ногоон” байх гол нууц нь ажээ. АНУ-ын Brisa International компанийн энэхүү дэвшилтэт технологи нь маш богино хугацаанд асар их хэмжээний замаг үйлдвэрлэж, улмаар замгаас био түлш, малын тэжээл гарган авах бололцоог олгодог юм байна.

Цэвэр эрчим хүч үйлдвэрлэх энэ технологиор өмнө нь БНХАУ-ын ӨМӨЗО-нд ногоон цахилгаан станц барьж, ашиглаж буй туршлага бий ажээ. Цайдам нуурын нүүрсний сав газарт орших 3 ордод түшиглэсэн уг цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх оны гуравдугаар сард эхлэх бөгөөд МУ-ын ЗГ, ЭХЯ, түүнийг төлөөлөн Диспетчерийн үндэсний төвтэй 300 мегаватт цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах 25 жилийн хугацаатай гэрээг байгуулаад байгаа юм байна.

Хаягдалгүй, утаагүй, “хорт утааг” ногоон болгох энэ төсөл манай улсын хувьд агаарын бохирдлыг бууруулах шинэ жишиг болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Кейлум бол нүүрсээ цахилгаан болгож, цахилгаанаараа крипто майнинг фарм ажиллуулж, гарсан бүтээгдэхүүнээ өөрсдийн байгуулах крипто биржид арилжаалан бэлэн мөнгө авчрах эко системийг бий болгох анхны мега төсөл юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж