Мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн 14 дэх өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.11.27/ боллоо. Башёг нэг ч унаагүй үргэлжлүүлж буй ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Абиг ялснаар түрүүлэх болзлоо хангалаа. Тэрбээр 14 даваа, нэг ч унаагүй яваа бол түүний араас бичигдэж буй Такакэйшо, Аби нар 12 даваа, хоёр унаатай болов. Башё маргааш өндөрлөх бөгөөд Тэрүнофүжи ийнхүү хоёр башё дараалан түрүүлж байна.
Бусад монгол бөхчүүдийн тухайд, Хошорюү С.Бямбасүрэн Кирибаяама Б.Лхагвасүрэнг, Чиёошома Г.Мөнхсайхан Ютакаяамаг тус тус давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров нар өвдөг шорооджээ.
Одоогоор Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар качикоши буюу 50-аас дээш хувийн амжилт үзүүлээд байна.
Холбоотой мэдээ