Иргэдийг тусгаарлах байрыг бэлдэх үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2021.11.27-нд нийтлэгдсэн

Иргэдийг тусгаарлах байрыг бэлдэх үүрэг өглөө

Иргэдийг тусгаарлах байрыг бэлдэх үүрэг өглөө

Улсын Онцгой комиссын хуралдаанаар Covid-19  халдварын шинэ мутаци “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах, нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах шийдвэрийг гаргасан.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр штабын бие бүрэлдэхүүнд бэлтгэл ажлыг хангах, хил, гаалийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг тусгаарлах байрыг шийдвэрлэх үүрэг чиглэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж