“Афган охин”-ыг Италид авчирчээ

Хуучирсан мэдээ: 2021.11.27-нд нийтлэгдсэн

“Афган охин”-ыг Италид авчирчээ

“Афган охин”-ыг Италид авчирчээ

АНУ-ын Үндэсний газарзүй (National Geographic) сэтгүүлийн нүүрэнд гарч алдаршсан “афган охин”-ыг Итали улсад авчирчээ. Талибанчууд өнгөрсөн наймдугаар сард Афганистаны төрийн эрхийг авснаар Барууны орнууд тус улсаас олон зуун иргэнээ нүүлгэн шилжүүлсэн. Энэхүү нүүлгэн шилжүүлэлтэд “афган охин” гэгдэх Шарбат Гүлла багтаж, амжилттайгаар Италид иржээ. Италийн засгийн газраас мэдээлснээр Гүлла одоо Ром дахь шинэ амьдралдаа дасан зохицохыг хичээж байгаа аж.

 

Гүлла 1984 онд дайны гэрэл зурагчин Стив МакКюрригийн анхаарлыг хурц ногоон нүдээрээ татаж, “National Geographic” сэтгүүлийн нүүрэнд зураг нь нийтлэгдсэнээр олон улсад алдаршсан. Хожим 2002 онд Стив түүнийг дахин олж гэрэл зургийг нь дарчээ. Дараа нь Гүлла 2014 онд Пакистанд явж байгаад хуурамч бичиг баримт ашигласнаас болж нутаг буцаагдсан тухай мэдээлж байв. Түүнийг Кабулд очсоны дараа Афганистаны ерөнхийлөгч хүлээн авч, шинэ байрны түлхүүр гардуулсан юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж