Засгийн газраас бүүстэр тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл танхимын хичээлийг зуун хувь оруулах болсон талаар мэдэгдэж буй. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Бүүстэр тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл хичээлийг зуун хувь танхимаар хичээллүүлнэ гэсэн зорилтоор явж байгаа. Тиймээс вакциныг эрчимжүүлж байгаа. Манай улсын иргэдийн 33 хувь нь 18-аас доош насны иргэд байна. 12-17 насны 265 мянган хүүхэд байдгаас өнөөдрийн байдлаар 259 мянган хүүхдийг вакцинжуулсан.
5-11 насны хүүхдийн вакциныг судалж байгаа. Дэлхийд цөөн улс 5-11 хүүхдэд вакцин хийж байгаа. 12-17 насны хүүхдүүдийн гурав дахь тунгийн асуудлыг ярих болоогүй. Зөвхөн Израйл улсад гурав дахь тунг хийсэн" гэлээ.