Японы засгийн газар өчигдөр батлан хамгаалахын зардлыг 770 тэрбум иенээр (6.8 тэрбум ам.доллар) нэмэгдүүлсэн төсвийг баталлаа. Япон нь ирэх оны гуравдугаар сард пуужингууд, хөлөг онгоц сөнөөх пуужингууд болон бусад зэвсэг техник худалдан авахаар төлөвлөсөн аж. Хойд Солонгосын баллистик пуужин, цөмийн хөтөлбөрийн заналхийлэл, Хятадын армийн хүчирхэгжилт, маргаантай арлын орчимд ОХУ-ын цэргийн хөдөлгөөн нэмэгдсэн зэргээс шалтгаалан Япон өөрийгөө хамгаалах хүчнийхээ чадамжийг дээшлүүлэхэд анхаарч байна.
Японы цэргийн зардал энэ онд хэдийнэ 6.1 их наяд иен (53.2 тэрбум ам.доллар) хүрч, өмнөх оныхоос 15 хувиар нэмэгдээд буй.
Төсвийн нэмэлтэд 100 тэрбум иенээр газар, агаар ангиллын пуужинг амдан сөнөөх систем, түүний дагалдах хэрэгсэл худалдан авахаар төлөвлөжээ.
Японы нийлүүлсэн төсөв нь тус улсын ДНБ-ны 1 хувьтай тэнцэж байна.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ