Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинэ хувилбарын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "ДЭМБ арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдаж SARS-CoV2 вирусын шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутацийг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтанд бүртгэн авлаа. Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийн нэгээр нэмэгдэж байна. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна. Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна.
Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтандаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Мөн тун чухал шаардлага гараагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая" гэжээ.
ЭМЯ-ны харьяа байгууллагууд нөхцөл байдлуудтай холбоотойгоор гарч болох эрсдлүүдэд бэлэн байдлаа нэмэгдүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт зэрэг асуудлаар шуурхай хуралдаж байгаа аж.
Холбоотой мэдээ