Зеленский: Украинд төрийн эргэлт хийхээр төлөвлөсөн

Хуучирсан мэдээ: 2021.11.27-нд нийтлэгдсэн

Зеленский: Украинд төрийн эргэлт хийхээр төлөвлөсөн

Зеленский: Украинд төрийн эргэлт хийхээр төлөвлөсөн

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсад ирэх долоо хоногт Оросын “төлөөлөгчдийн” оролцоотой төрийн эргэлт хийхээр төлөвлөж байгааг мэдэгдэв. ОХУ-аас Украины хилийн ойролцоо цэрэг, техникээ төвлөрүүлсэн нь Киевийг эзлэн түрэмгийлэх вий гэсэн айдсыг төрүүлж буй энэ үед Зеленскийн мэдэгдэл анхаарал татаж байна. Түүний мэдээлснээр төр эргүүлэх төлөвлөгөөнд Украины хамгийн чинээлэг эрхэм татагдан орсон гэнэ.
Tэрбээр хэлэхдээ “Арванхоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт гарна гэх мэдээлэл надад ирсэн” гэжээ.
Зеленский өөрийнхөө өрсөлдөгч гэж хардаг Украины бизнесийн магнат Ринат Ахметовыг төрийн эргэлтийн төлөвлөгөөнд оролцож байна гэж хардаж байна.
Харин Кремлийн төлөөлөгч мэдэгдэхдээ Украины асуудалд ОХУ оролцох төлөвлөгөөгүй гэдгийг онцолж, Киевийг “хэтэрхий сэрэмжилж байна” хэмээжээ.
Умард Атлантын цэргийн эвсэл (NATO)-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өчигдөр ОХУ-аас Украины эсрэг цэргийн хүч хэрэглэвэл шангаа амсана гэдгийг анхааруулсан юм.
Энэ талаар Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Энэ бол сөргөлдөөн үүсэх дохио. Өнөөдөр байгаа заналхийлэл маргааш дайн болно. Бид сөргөлдөөнд бүрэн бэлдсэн” гэж мэдэгджээ. 

Киет 2014 онд төрийн эргэлт гарч, Оросын талыг баримтлагч ерөнхийлөгчийг зайлуулсан. Үүний дараа Крым хойгт байрласан ОХУ-ын цэргүүдийн хяналт дор иргэдийн дунд санал асуулга явуулж Украинаас салж Кремльд нэгдэх шийдвэрийг гаргуулсан.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж