Liya Mairson-ы зохион бvтээсэн дэлгэгддэг картон цаасан тоглоомын байшин 11 фото

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Liya Mairson-ы зохион бvтээсэн дэлгэгддэг картон цаасан тоглоомын байшин 11 фото

Израйлийн
Ramat Gan хотод байх Инженер Дизайны Shenkar коллежийг (Shenkar College
of Engineering and Design) энэ жил дvvргэсэн нэгэн бvтээгдэхvvний
загвар зохион бvтээгч залуугийн бvтээсэн тоглоомын байшинг танилцуулж
байна. Картон цаасаар хийсэн энэ тоглоомын байшин эвхэгдсэн vедээ
ганцхан тэгш єнцєгт хэлбэрийн хавтгай болох боловч дэлгэгдсэн vедээ
цонх, хаалга, шvvгээ, ханын тавиур, ширээ зэрэгтэй бяцхан хєєрхєн байшин
болон хувирдаг байна. Энэ байшинг бvтээсэн зохион бvтээгч залууг Liya
Mairson гэдэг, энэ жил 26 насыг хvрсэн нэгэн. Тэрбээр "My Space" хэмээн
нэрлэсэн энэ бvтээлээ хийх санааг дэлгэгддэг номноос олж авсан гэх ба
орчин цагийн хотын жижигхэн орон сууцнуудад хvvхдийн тоглоомын орон зай
хомс дутагдалтай байдаг тул эвхээд хаалганы ард ч юмуу тавьчихсан
тохиолдолд нэг их зай эзлээд байхгvй байхаар бvтээх хэрэгтэй юм гэсэн
бодол тєрсєн гэнэ. Зай бага эзлэхээс гадна хvvхдэд тоглох орчинг нь
хялбархан бvрдvvлж єгч чадах мєн хvvхдvvд єєрсдєє томчуудын
тусламжгvйгээр зєєвєрлєн шилжvvлэх боломжтой, тvvнээс гадна эвдэрч
урагдсан тохиолдолд дахин боловсруулагдах материалаар хийгдсэн "My
Space" тоглоомын байшин 3-6 насныханд зориулагдсан юм байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж