Энэ долоо хоногийн онцлох томилгоо

Хуучирсан мэдээ: 2021.11.27-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногийн онцлох томилгоо

Энэ долоо хоногийн онцлох томилгоо

Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт С.Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын, А.Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон юм.

С.Мөнхнасан нь электроникийн инженер, нислэгийн удирдагч мэргэжилтэй бөгөөд иргэний нисэхийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж буй. Тэрбээр 1999-2015 он хүртэл нислэгийн удирдагч, бүсийн багшлагч мэргэжилтэн, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хэсгийн дарга, Бүсийн удирдлагын хэсгийн дарга, 2015-2018 онд ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, 2018-2020 онд ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газарт Үйлдвэрлэл хариуцсан Дэд дарга, 2020 оноос өнөөг хүртэл Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Дэд даргаар ажиллаж байгаад ийнхүү ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн ажлыг авсан А.Энхманлай нь НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн ойрын хүн гэгддэг. Тэрбээр 2003-2004 оны хооронд Нийслэлийн газрын албаны Кадастрын хэлтэст газар зохион байгуулагчаар ажилд орж байсан нэгэн. Харин одоо газрыг түр удирдахаар ийнхүү албан тушаал дэвшин томилогджээ.

 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ ТОМИЛЛОО

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилсон. Тухайлбал, Нэр дэвшигч Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Н.Баасанжав, Р.Онончимэг нарыг томилохыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар  нийт гишүүдээ төлөөлөн амжилт хүсээд “Хараат бус, хариуцлагатай шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, шүүх салбарт хүн биш хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх ажилд аливаа нэг ашиг сонирхолд хөтлөгдөхгүйгээр чин шударгаар ажиллахыг хүссэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж