Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.11.27-нд нийтлэгдсэн

Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртлээ

Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртлээ

Олон жүдо бөхийн холбооны Абу Дабигийн Их дуулгын эхний барилдаанууд өчигдөр/2021.11.26/ боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын бөхчүүд зодоглов.

Эрэгтэй -60 кг

  • Э.Сумъяабазар эхний тойрогтоо Оросын Аюб Блиевийг ялж, хэсгийн аваргын төлөө Их Британийн Самуэль Холд ялагдсан. Ийнхүү дагах барилдаанаа Украины Дилшот Халматовтой хийж, ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Б.Сүхбат эхний тойрогтоо Оросын Рамазан Абдулаевд ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эрэгтэй -66 кг

  • Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Киргизстаны Баибол Саламат Уулуг тус тус ялж, хэсгийн аваргын төлөө Оросын Исмаил Мисировд ялагджээ. Ийнхүү дагах барилдаандаа Узбекистаны Дилшодбек Юлдошевийг, хүрэл медалийн төлөө Францын Валид Хярыг тус тус ялжээ.

Эмэгтэй -52 кг

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо Португалын Жоана Диогог, хэсгийн аваргын төлөө Польшийн Александра Калетаг тус тус ялжээ. Гэвч хагас шигшээд Францын Амандин Бушардад ялагдаж улмаар хүрэл медалийн төлөө Мароккогийн Сумияа Иравитай барилдан ялжээ.
  • Г.Ганцэцэг эхний тойрогтоо Челси Жайлест ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эмэгтэй -57 кг

  • Л.Энхрийлэн эхний тойрогтоо Польшийн Арлета Подолакийг ялсан ч хэсгийн аваргын төлөө Израилийн Тимна Нелсон Левид ялагджээ. Дагах барилдаандаа тэрбээр Бельгийн Мина Либирийг, хүрэл медалийн төлөө Их Британийн Аселья Топракийг тус тус ялав.
  • Б.Алтанцэцэг эхний тойрогтоо Чехийн Вера Земановад ялагджээ.

Эхний өдрийн дараах байдлаар Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртээд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж