Иргэдийн 50 хувь III тунд хамрагдвал танхимын сургалтыг бүрэн нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.27-нд нийтлэгдсэн

Иргэдийн 50 хувь III тунд хамрагдвал танхимын сургалтыг бүрэн нээнэ

Иргэдийн 50 хувь III тунд хамрагдвал танхимын сургалтыг бүрэн нээнэ

Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг танхимаар бүрэн нээхээр болсон юм.

Улсын хэмжээнд Covid-19 халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589.315 хүн хамрагдсан байна. Иргэдийн нэмэлт тунд хамрагдах идэвх нэмэгдэж буй бөгөөд зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг танхимаар бүрэн нээхээр төлөвлөж байна.

Covid-19 халдварын тохиолдол өмнөх долоо хоногтоо харьцуулахад 26.2 хувиар буурсан байна. Өвчлөлийн тохиолдол буурч буй нь нэмэлт тунгийн дархлаажуулалттай холбоотой гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.

Энэ сарын 23-ны байдлаар нийт хүн амын 69,4 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 18 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж